Aялал - Дотоод аялал

Хар зүрхний Хөх нуур-аялал-2

Энэ аялалд явснаар Эзэн Чингис хааны Монголын их гүрний хаан ширээнд заларсан ”Хар Зүрхний Хөх” нууранд очиж байгалийн хосгүй гайхамшгийг мэдрэхээс гадна Балдан Бэрээвэн хийд, Өглөгчийн хэрэм зэрэг түүх дурсгалын үнэт эд зүйлсийг үзэж байгалийн сайханд хээрийн амтат хоолыг зооглох болно. Түүнчлэн Гүн галуутай амралтын газарт алжаалаа тайлж ууланд авирч аргаль, угалз, цэн тогоруу зэрэг олон ан амьтан шувуудыг харна.


booking

Аялалын хөтөлбөр:

 

Аялалын хөтөлбөр

Өдөр 1. Өглөө эрт аян замдаа гарна. Түр зогсож цай уугаад цааш явсаар /220 км/ Хар зүрхний Хөх нууранд ирнэ. Хөх нуур нь өврөөрөө модгүй, араараа ойтой шовх оройтой Хар зүрх уулын өвөрт орших олон зүйл ан амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Орчин тойронтойгоо танилцаж уул, усны зураг авна. Майханд хононо. Өдөр, оройн хоолтой.

Өдөр 2. Өглөөний цайны дараа Балдан Бэрээвэн хийд рүү/40 км/ явна. Хийдийг сонирхож шашны холбогдолтой зураг авсны дараа хийдээс баруун тийш 15 км-т орших Буган чулуу үзнэ. Аялалаа цааш үргэлжлүүлж баруун хойшоо 50 км-т байрлах Өглөгчийн хэрэм рүү явж тэндээ майханд хононо. Өглөө, өдөр, оройн хоолтой.

Өдөр 3. Энэ өдөр Гүн галуутай амралтын газарт хүрч ирнэ. Эндхийн Байц, Бэрх ууланд дэлхийд ховордож, манай “Улаан ном”-д орсон аргаль, угалзаас өгсүүлээд тарвага, чоно, тас, ёл зэрэг ан амьтан элбэг. Байгалийн үзэсгэлэнт Аяган нуур, Цэнгийн бүрд энд бий. Зундаа цагаан тогоруу, цэн тогоруу, хар тогоруу, хөх дэглий, хар өрөвтас, усны цагаан сүүлт бүргэд зэрэг ховор шувууд тэнд айлчилдаг. Байгалиас гадна түүх соёлын асар их дурсгалтай. Тухайлбал, XIII зууны Өндөр дов гэдэг хотын туурь энд байдаг. Мөн эртний булш, бунхан, хиргисүүр, хүн чулуу зэрэг түүх соёлын өв олон. Жуулчны баазад хононо. Өглөө, өдөр, оройн хоолтой.

Өдөр 4. УБ хот руу буцаж ирээд аялал дуусна.

Аялалын нэмэлт мэдээлэл:

Хөх нуур. Чингис хааны Монголын их гүрний хаан ширээнд заларсан ”Хар Зүрхний Хөх” нуур Хэнтий аймгийн  Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 км-т далайн түвшнээс дээш 1615.0 м өндөрт оршдог. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилжээ. Нуурын эрэг дээр Чингис хаааны мэндэлсний 840 ойд зориулан босгосон хөшөө байх бөгөөд түүнийг тойруулан Монголын төрийг барьсан алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэрийг байрлуулсан байдаг. Мөн гол хаалганы 2 талаар Чингис хааны есөн өрлөг жанжны сийлбэрийг байрлуулсан бөгөөд энэхүү цогцолборт нийт 50 ширхэг модон сийлбэр байдаг.

Балдан Бэрээвэн хийд. Дэлгэрхаан уулын өвөрт Жаргалантын голын хөндийд Бэрээвэний хонхор гэдэг газар арван чулуун бурхантай, Ар халхын Утай цагаан Гүмбэн хэмээн алдаршсан Балдан Бэрээвэн хийдийн туурь оршино. 1700-аад оны үед III богд Лувсандамбийжанцангийн даалгавраар энэхүү хийдийг байгуулахаар газар шинжин яваад тэнд амьдарч байсан өвгөн эмгэн хоёр будаатай цай чанаж байсантай таарснаа билэгшээж хийдийн шавыг энд тавихаар шийдсэн ба өвгөний нэрээр Балдан Бэрээвэн/будаа/ гэж нэрлэжээ.

Тус хийд 8000 ламын данстай халх монголын зүүн талын жигүүрийн шашин номын зонхилох төв байжээ. Тус хийд нь 48 баганатай сүрлэг сайхан байгууламж байсан боловч өдгөө чулуун хананаас бусад нь үлдээгүй байна. Хийд нь түүхийн явцад 1900-аад оны үед тахал гарч лам нарынх нь тэн хагас нь үрэгдэж байсан бол, 1937 онд бүрэн устгагдан 60  гаруй жил хаагдмал байж байгаад 1990 оноос хойш цөөн хэдэн лам нар хурал хурах болсон. Хийд нь эргэн тойрон хад асга ихтэй, шигүү ургасан ой хөвч, өнгө өнгийн цэцэгс алагласан, булаг ус элбэгтэй, байгалийн үзэсгэлэнтэй газар байрлах бөгөөд  өглөө, оройн алинд ч хөхөөн дуу үл тасарна.

Гүн галуутай. Аргаль, угалз, тарвага, цэн тогоруу, тогоруу зэрэг ховордсон ан амьтан харж сэтгэлээ сэргээж болох хоттой хамгийн ойрхон байгалийн үзэсгэлэн бүрдсэн амралтын газар юм.

 

Чиглэл

Улаанбаатар – Хар зүрх уул, Хөх нуур – Өглөгчийн хэрэм – Гүн галуутай - Улаанбаатар

 

Гол үзэх зүйлүүд

• Хар зүрхний Хөх нуур
• Балдан Бэрээвэн хийд
• Өглөгчийн хэрэм
• Буган чулуу
• Аргаль угалз, цэн тогоруу, тогоруу

 

Аялалын үнэ

Хүний тоо

Үнэ / Нэг хүнд

3-5 хүн
6-10 хүн
11-15 хүн

 

Үргэлжлэн хугацаа

4 өдөр/3 шөнө:

• 2 шөнө майханд
• 1 шөнө жуулчны баазад

 

 Газрын зураг

 

 Аялалын үнэнд орсон

• Жуулчны бааз
• Майхан
• Өглөө, өдөр, оройн хоол
• Үзвэр үйлчилгээ, замын хураамж
• Орон нутгийн хөтөч
• Тээврийн хэрэгсэл


 Аялалын үнэнд ороогүй

• Аялагчийн хувийн зардал
• Аялалын хөтөлбөрт дурьдсанаас
бусад зардал
• Жолоочийн гар цайлгах мөнгө
• Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал

bosoo


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn