Чежү арлын аялал-6 өдөр

Энэ аялалаар та сүүлийн үед Азийн Америк гэгдэх болсон Өмнөд Солонгос улсын нутаг дэвсгэр болох Чэжү хэмээх үзэсгэлэнт аралд очиж амрах гэж байна. Энэ арал нь 230 гаруй үзвэр үйлчилгээний газартайн дээр хамгийн гол нь 2011 оны дэлхийн байгалийн долоон гайхамшгийн нэгээр сонгогдсон тул та тун зөв сонголт хийжээ. Чэжү арлын Sunrise Peak буюу Наран мандах оргил нэртэй газар нь ЮНЭСКО-д бүртгэлтэй дэлхийн өвийн 10 дурсгалт газрын нэгд зүй ёсоор тооцогддог гэдэг нь энэ аялалын өвөрмөц онцлог юм. Аялагч та далайн эргийн наран шарлагын газар биеэ ээж, алжаал ядаргаагаа тайлж, далайн хоол зооглож, дэлхийн олон хүмүүстэй танилцах ховор боломж олгож буй энэ сайхан мартагдашгүй аялалын эзэн болж байна. Түүнчлэн Монгол залуучуудын Чингис хааны догшин хар сүлд нэртэй тоглолтыг үзэх бүрэн боломжтой.


booking

Аялалын хөтөлбөр:

1 өдөр: Улаанбаатар - Бээжин plane2

Чингис Хаан олон улсын нисэх буудлаас Бээжин хотыг зорин, ойролцоогоор 2 цаг ниссэний дараа Капитал олон улсын нисэх буудалд газардана. Тухайн өдрөө Фэнтай дүүргийн баруун өмнө хэсэгт байрлах Дэлхийн паркаар зочилж, дэлхийн 50 гаруй орноос бүрдсэн байгалийн үзэсгэлэн болоод хүний гараар бүтсэн 100 гаруй гайхамшгийн жижигрүүлсэн хувилбарыг үзэх болно.

 

2 өдөр: Бээжин – Чэжү plane2

Бээжин хотын Капитал олон улсын нисэх онгоцны буудлаас Чэжү арлыг зорин ниснэ. Арал дээр газардсаны дараа өдрийн хоолоо тухлан зооглоно. Ингээд үзэсгэлэнт Чэжү арлаар хийх аялал маань эхэлнэ. Та энэ өдөр “Чөтгөрийн зам”, “Хайрын хотхон” зэрэг дурсгалтай сайхан газруудар аялана. Оройн хоол идсэнийхээ дараа буудалдаа ирж байрлаад амарна.

3 өдөр: Чэжү арал

Чэжү арал дээрх аялал маань үргэлжилнэ. Энэ өдөр та өглөөнийхөө цайг буудалдаа уусны дараа Чингисийн догшин хар сүлд тоглолтыг үзэж сонирхоно. Ингээд Yongmori Hyen буюу Луугийн толгой далайн эрэгт зочилж, өдрийн хоол зооглосныхоо дараа Elephant Show - Зааны тоглолтыг үзэж сонирхоно. Chunjiyun нэртэй хүрхрээ болон урт наст ургамлын хүрээлэнг үзнэ. Аялагч та хүсвэл далбаат онгоц, тийрэлтэт хөдөлгүүрт хөнгөн онгоц зэрэг төлбөрт үзвэр үйлчилгээнээс сонголтоо хийн өөрийн дураар үйлчлүүлэх боломжтой. Оройн хоолоо идсэний дараа буудалдаа ирж амарна.

4 өдөр: Чэжү арал

Энэ өдөр та хүн орхоодойн дэлгүүрээр орж, Жолмул уулын цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах болно. Мөн өдрийн хоолны өмнө эртний тосгоноор зочилж, хүн зоны аж амьдралтай ойроос танилцах учиртай. Үдээс хойш Sunrise Peak буюу Наран мандах оргилыг зорино. Түүнчлэн Сопжикужи буюу “All In” телевизийн олон ангит киноны зураг авалтын газарт очиж дурсгалын зураг татуулна. Оройн хоолоо идээд буудалдаа амарна.

 

5 өдөр: Чэжү арал – Бээжин plane2

Энэ өдөр та буудлаа хүлээлгэж өгөөд Чэжү арал дээрх аялалын төгсгөл хэсэгт орно. Энэ өдөр та усан болорын дэлгүүр орж, худалдаа наймаа хийх боломжтой. Мөн татваргүй барааны дэлгүүрээр орно. Өдрийн хоолны өмнө бэлэг дурсгалын дэогүүрээр орж, хайртай дотны хүмүүстээ бэлэг сонгон авах боломжийг олгож байна. Үдээс хойш онгоцны буудал руу явж, Бээжин хотыг чиглэн ниснэ. Бээжин хотод ирсэн аялагч та буудалдаа тухалж амарна.

6 өдөр: Бээжин – Улаанбаатар plane2

Бээжин хотын Капитал олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатарыг чиглэн 2 цаг ниссэний дараа Буянт Ухаа дахь Чингис хаан нисх буудалд газардсанаар таны дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

 

Чиглэл

Улаанбаатар – Бээжин – Чэжү – Бээжин

- Улаанбаатар

Гол үзэх зүйлүүд

• Үзэсгэлэнт Чэжү арал
• далайн эрэг, наран шарлагын газар
• Чөтгөрийн зам, Хайрын хотхон
• Луугийн толгой
• Зааны тоглолт
• Чингисийн догшин хар сүлд тоглолт

 

Аялалын үнэ

Хүний тоо

Үнэ / нэг хүнд

3-5 хүн  
6-10 хүн  
15 хүн 400 $
Үргэлжлэх хугацаа

6 өдөр/5 шөнө:

• 5 шөнө зочид буудалд байрлана.

 

 Газрын зураг

 

 Аялалын үнэнд орсон
• Хөтөлбөрт орсон нислэгийн тийз,  болон нисэх
буудлын таксууд
• Газрын болон усан тээвэр
• Зочид буудлын 2 хүний  энгийн өрөөний зардал
• Хөтөлбөрт дурьдсан хоол
• Хөтөлбөрт дурьдсан үзвэр, үйлчилгээ
• Аялалын хөтөч
• Гадаадад зорчигч иргэдийн иж бүрэн даатгал
• Аялалын талаарх мэдээлэл

 

 Аялалын үнэнд ороогүй
• "Аялалын зардалд багтсан зүйлс" - ээс бусад
нэмэлт үйлчилгээний зардал
• Хувийн хэрэглээний зардал
• Улаанбаатар-Бээжин-Чежү нислэгийн тийз
• Зочид буудлын өрөөнд ганцаар орох хүний
нэмэлт зардал
• Аялагч аялалаа өөрийн сонголтоор нэмсэн
тохиолдолд гарах бүх зардлыг өөрөө хариуцна
Жич: Сонголтоор Далбаат онгоц, Ариран
тоглолт, Жэйт Бот зэрэг завиар зугаалах
хувилбар багтсан болно. Shilla duty free, G-Plus
/гоо сайхны дэлгүүр/, Бэлэг дурсгалын дэлгүүр
орсон.

 

cheju6

cheju7


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙЛС" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn