Аялалын хөтөлбөр:
 Өдөр 1-2:  /11-28,29/    Улаанбаатар - Бээжин- Дели   plane2 plane2

 

 Чингис хаан нисэх буудлаас БНХАУ-ын нийслэл Бээжингийн хотын чиглэлд ниснэ. Эндээс дараагийн хуваарьт нислэгээр 7 цаг орчим Энэтхэг улсын нийслэл Дэли хот руу ниснэ.
Аялагчдыг Дэли хотын нисэх онгоцны буудалд газардмагц Энэтхэгийн талаас үйлчлэх хөтөчтэйгөө уулзаад буудалдаа очиж амарна. 

 Өдөр 3:  /11-30/   Дэли- Агра-Дэли   bus0

 

Өглөөний цайны дараа Агра хот дахь ертөнцийн 7 гайхамшгийн нэг Таж Махал-ыг үзэх аялалд гарна.
Монгол угсааны хааны бүтээсэн энэхүү цогцолборыг хүн төрөлхтний хайрын бэлэг тэмдэг гэж хүлээн зөвшөөрдөг бөгөөд жилийн туршид дэлхийн сая сая жуулчдыг соронзон мэт татах гантиг цагаан Таж Махал цогцолбор нь Дели хотоос 220 гаруй км зайд байх Агра хотод байдаг.
Моголын эзэнт гүрний угсаа залгамжилсан тав дахь хаан Шах Жахан болон түүний хоёр дахь хатан Мумтаз Махал нарын үнэнч хайр дурлалын түүхийг өгүүлэх Перс, Энэтхэг болон Исламын уран барилгын хэв маягийг өөртөө агуулсан агуу байгууламж бунхан нь зуун зууны туршид жуулчдын хөл хөдөлгөөн үл тасрах газар юм. 

Өдрийн хоолны дараа Агра хотын боомт болон бусад түүх дурсгалын газруудаар  аялалаа үргэлжлүүлээд оройдоо Дэли хот руу буцна. Оройн хоолны дараа буудалдаа үлдэж амарна. /өглөө, өдөр, оройн хоолтой /

Өдөр 4:  /12-01/ Дэли-Дарамсала 

Дэли - Дарамсала нислэг   plane2
Дарамсала хотын чөлөөт аялал амралт. /өглөө, өдөр, оройн хоолтой /

Өдөр 5: /12-02/   Дарамсала ***  

 

Далай ламын номын айлтгалын эхний өдөр

Эртлэн босож цайлсны дараа Далай ламын айлтгал болох газар руу хүрэлцэн очно. (тусгай унаа үйлчлэхгүй)
Эдгээр номын айлтгалын өдрүүдэд байрлах буудал нь тухайн газраас холгүй тул тусгайлсан унаа үйлчлэхгүй болно.
Монголчуудад зориулсан 3 дахь удаагийн тус номын айлтгалд тусгайлан орчуулагч хөтөч үйлчлэх бөгөөд нийт 3 өдрийн турш айлдварыг дагаж сонордон баясалгах болно.
Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна. /өглөө, өдөр, оройн хоолтой /

Өдөр 6:   /12-03/   Дарамсала ***

 

Далай ламын номын айлтгалын 2 дах өдөр

Өглөөний цайны дараа Далай багшийн номын айлтгалд хүрэлцэн очно (тусгай унаа үйлчлэхгүй) 
Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.  /өглөө, өдөр, оройн хоолтой /

Өдөр 7:  /12-04/Дарамсала ***

 

Далай ламын номын айлтгалын төгсгөлийн өдөр

Өглөөний цайны дараа Далай ламын айлтгалд хүрэлцэн очно. (тусгай унаа үйлчлэхгүй)
Энэ өдөр номын айлтгал өндөрлөнө.
Далай ламтай уулзаж ярилцан зургаа хамт авахуулах, адис авах боломжтой.   
Өдрийн төгсгөлд зочид буудалдаа оройн зоог барин амарна. /өглөө, өдөр, оройн хоолтой /

Өдөр 8:  /12-05/   Дарамсала - Амрицар - Дэли  bus0 train0

Амрицар хотын аялал хийн түүх дурсгалын газруудаар аялна. Амрицар нь “Алтан Сүм”-д хүрэх орон гэж нэрлэгддэг бөгөөд Энэтхэгийн хамгийн эртний хотуудын нэг юм.
Түүх, шашны дурсгалт газрууд олон байдаг бөгөөд хамгийн алдартай нь Сихсийн 4-р Гүрү Рамдас барьж байгуулсан байна.

Сихсийн ариун судар болох Гүрү-Грантыг хүндэтгэлтэйгээр байрлуулсан, асар их усаар хүрээлэгдсэн, алтан дээвэртэй гантиг чулуун цогцолбор юм.
Энд өдөрт 10000 хүртэлх зочид, мөргөлчдийг хүлээн авч үнэ төлбөргүй хооллодог. /өглөө, өдөр, оройн хоолтой /

Өдөр 9:    /12-06/  Дэли   bus0

 

Өглөөний цайны дараа шинэ, хуучин Делигээр аялах хотын аялалын өдөр
Шинэ Дэли дэх Энэтхэгийг 10.000 жилийн түүх соёлын төлөөлөл болсон гайхамшигт Ашкардам цогцолбортой танилцана. 
Энэтхэгийн үндэсний армийн  худалдааны зах болон Ясвант талбайд зочилж дуртай зүйлсээ худалдан авах боломжтой.
Оройн хоолны дараа нисэх буудал руу явна. /өглөө, өдөр, оройн хоолтой /

Өдөр10:  /12-07/   Дэли - Бээжин  plane2
Аялагчдыг Дэли - Бээжин чиглэлийн нислэгээр Бээжингийн олон улсын нисэх буудалд буумагц хөтөч тосон авч зочид буудалд хүргэж өгнө.
Хэрэв хүсвэл Бээжин хотоор аялж зугаалах, дэлгүүр хоршоогоор орох ШОППИНГ хийх боломжтой. (энэ өдөр тусгайлсан унаа болон хөтөч үйлчлэхгүй. /өглөө, өдөр, оройн хоолтой /

Өдөр 11:  /12-08/  Бээжин - Улаанбаатар plane2

Энэ өдөр Энэтхэгийн Дарамсала дахь Далай багшийн ээлжит номын айлтгалд зорьсон таны аялал өндөрлөж, Бээжин хотын олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хотыг чиглэн ниснэ.
Нислэг 2 цаг орчим үргэлжилж, Буянт-Ухаа дахь Чингис хаан нисэх буудалд газардсанаар таны энэ удаагийн дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. /Өглөөний цайтай /

 

 

 

Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn