Катманду хот болон түүхийн дурсгалт газруудтай танилцах аялал -6 өдөр

Катманду нь Балба/Непал улсын нийслэл бөгөөд дэлхийн хамгийн эртний хотуудын нэг юм. Хотын хамгийн эртний болохыг илэрхийлдэг хэсэг бол дундад зууны үеийн нарийн гудамж, хараа булаам жижигхэн бунхан шүтээн, Дурбар талбайн төв хэсэг юм. /Durbar Square/. Хүмүүс Кантипур гэдгээр нь сайн мэддэг. Энэ хотод та Амьд Бурхдын сүм /Living Goddess/ -д зочлох боломжтой. Катманду гэх нэрийн эх үүсвэр нь Кастамандап гэдгээс гаралтай ба /Kasthamandap/ энэ нь нэг модноос гаргаж авсан гуалин гэсэн утгыг илэрхийлдэг байна. Дурбар талбай болон сүм хийд Хануман Дока Ордон /Hanuman Dhoka Palace/ буюу Балбын вант улсын эртний орд харшийг дээрээс нь тольдон байхаар зориулагдсан байдаг байна.


booking

Аялалын хөтөлбөр:

1 өдөр: Улаанбаатр – Бээжин – Куала Лумпур plane2

Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудлаас өглөө 06:20 цагт Бээжин хотыг чиглэн хөөрч, 08:30 цагт Капитал нисэх онгоцны буудалд газардана. Энэ өдрийнхөө Куала Лумпур орох нислэгээр маргааш нисэхтул та энэ өдөр Бээжин хотод өнжинө.

 

2 өдөр: Куала Лумпур - Катманду plane2

Энэ өдрийн 11:50 цагт Катманду орох нислэгээр хөөрч, 14:00 цагт газардахад орон нутгийн хөтөч биднийг тосож авна. Буудлын өрөөндөө орж бага зэрэг амарсаны дараа хотын аялал маань эхэлнэ. Буудлаас 4 км зайтай байдаг Буддын шашинтны олноор очдог, 2000 гаруй жилийн түүх өгүүлэх суварга руу явна. /Swayambhunath stupa/ Энэхүү суварга нь гол байгууламж ба бат бөх тоосгоноос бүрдсэн байдаг. Газраас дэмжих асар өндөр шовгор баганыг зэсээр бүрсэн ганжир орой бэхэлж байдаг. Оройн дөрвөн талыг нь будаж чимсэн байдаг ба Будда бурхны тунгалаг мэлмий гэж үздэг. Энэ толгод Чайтяа жижиг сүм, Пагода сүмийн бяцхан шигтгэмэл урлал шиг харагддаг.

Патан: Катманду хотоос 5 кмс зайтай. Мөн Лалитпур гэх нэрээр нь хүмүүс анддаггүй. /Lalitpur/ Энэ хот нь дүрслэх урлагийн газар бөгөөд МЭ-ний 3 дугаар зууны үед Ашока эзэн хааны зарлигаар барьсан 4 суварга байдаг. Гоо үзэсгэлэнгийн, баяр цэнгэлийн хот гэх энэ газрыг луужингийн дагуу ертөнцийн дөрвөн зүгт чиглүүлэн тойрог байдлаар барьж байгуулахаар төлөвлөж байсан гэдэг. Дурбар талбай, Патан Дурбар гэх газарт хүрэл эд эдлэлийн цуглуулг байдаг ба Сидхи Нарсинх Мала, Хираня Варна Махавихар хаадын айлдвараар байгуулсан сүм юм. /Өдөр, оройн хоол/

 

3 өдөр: Катманду 

Буудалдаа өглөөний цай ууна. Энэ өдөр бүхэлдээ хотын аялалд зориулагдана. /Өглөө, өдөр, оройн хоол/

 

4 өдөр: Катманду – Куала Лумпур plane2

Өглөөний цайгаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгсний дараа Куала Лумпур орохоор 11:10 цагт ниснэ. 18:10 цагт Куала Лумпур хотод газардана. Энэ орой Куала Лумпурт хононо.

 

5 өдөр: Куала Лумпур – Бээжин plane2

Бид орой 18:45 цагт Бээжин орох нислэгтэй тул та энэ өдрийг чөлөөтэй өнгөрүүлнэ. Нислэг маань 00:50 цагт газардаж, Капитал олон улсын нисэх буудалд газардана. Энэ шөнөдөө Бээжинд хоноод маргааш оройн нислэгээр эх орон луугаа буцна.

 

6 өдөр: Бээжин – Улаанбаатар  plane2

Хөтөлбөрийн дагуу бидний нислэг оройн 21:00 цагт тул энэ өдрийг та худалдаа наймаа хийх, өөрийн дураар өнгөрүүлнэ. Харин бид нисэх онгоцны буудал дээр 19:00 цаг гэхэд бэлэн байх шаардлагатайг та санаарай. Ингээд ойролцоогоор 2 цаг шахам ниссэний дараа Улаанбаатарт 00:10 цагт газардсанаар таны дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

 

Чиглэл

Улаанбаатар-Бээжин - Куала Лумпур - Катманду - Бээжин - Улаанбаатар

 

Гол үзэх зүйлүүд

• Катманду хот
• Эртний түүхт сүрлэг хот-Лалитбур
• Дурбар талбай
• Хануман Дока Ордон
• Дундад зууны үеийн урлаг, уран барилгын гол төлөөлөл-Бактабур хот

 

Аялалын үнэ

Хүний тоо

Үнэ / нэг хүнд



10 хүн
15+ хүн
1500 тн

 

Үргэлжлэх хугацаа

6 өдөр/5 шөнө:

• 5 шөнө 4 одтой зочид буудалд

 

 Газрын зураг

 

 

 Аялалын үнэнд орсон

• Хөтөлбөрт орсон нислэгийн тийз,  болон
нисэх буудлын таксууд
• Газрын болон усан тээвэр
• Зочид буудлын 2 хүний  энгийн өрөөний зардал
• Хөтөлбөрт дурьдсан хоол
• Хөтөлбөрт дурьдсан үзвэр, үйлчилгээ
• Аялалын хөтөч
• Гадаадад зорчигч иргэдийн иж бүрэн даатгал
• Аялалын талаарх мэдээлэл

 

 Аялалын үнэнд ороогүй
• "Аялалын зардалд багтсан зүйлс"-ээс бусад зардал
• Хувийн хэрэгцээний зардал
• Зочид буудлын өрөөнд ганцаар орох хүний
нэмэлт зардал

 

Энэ аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр
бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн
өөрчлөлт, очих газар орны цаг агаарын болон
улс төрийн нөхцөл байдал, валютын ханш,
аялагчдын тусгай санал зэргээс шалтгаалж
хөтөлбөрт болон аялалын үнэд өөрчлөлт гарч
болно.  
Аялал гарахаас өмнө батлагдсан аялалын
хөтөлбөрийг эрхэм аялагч та дагаж мөрдөнө үү.

macau

 

 


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn