Хонгконг, Макао, шоппинг аялал

Эрхэмсэг хатагтай, ноёд та бүхнийг дэлхийн 155 орны 51 500 гаруй худалдааны мэргэжилтнүүд болон 46 орон, бүс нутгийн 3450 гаруй оролцогчдын хүрэлцэн ирж буй Азидаа томоохонд тооцогддог Хонг Конгийн үнэт эдлэл, эрдэнэсийн чулууны үзэсгэлэн худалдаанд оролцож, аяны богцоо дүүргэх ховор боломж бүхий аялалд урьж байна. Аялагч та хамгийн дотно, хайртай хүмүүстээ болон эрхэм үйлчлүүлэгчиддээ зориулж удахгүй болох Зул сар, Шинэ жил, Гэгээн Валентиний баяруудаар сонирхлыг нь татах олон сайхан бэлгүүдийг сонгож авах боломжтой юм. Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр сонирхогчид, очир эрдэнийн алмаз, үнэт эрдэнийн чулуу, сувдан гоёлын тасаг тус тус ажиллах бөгөөд тоног төхөөрөмж, сав баглаа боодлоос сонгон авах боломжтой. Үзэсгэлэнг зохион байгуулагч Хонг Конг боомт хот нь очир эрдэнэ, эрдэнэсийн үнэт чулуун бараа бүтээгдэхүүний импорт, экспортонд ямар ч татвар ноогдуулаагүй тул худалдан авагчдад тун таатай боломж юм.


booking

Аялалын хөтөлбөр:

Өдөр 1 (IX/14). Улаанбаатар- Хонгконг plane2

Чингис хаан олон улсын нисэх буудлаас Хонг Конгийн чиглэлд нисч, Хил гааль нэвтэрсний дараа буудалдаа ирж амарна. (өдөр, оройн хоол)

Өдөр 2 (IX/15). Хонгконг  

Хонг Конгийн Алтан Лянхуа талбай, Үзэсгэлэн Яармагийн төвийг үзэж, "Пик Парк" өндөрлөг дээрээс Дорнын сувд – Хонг Конг хотыг харна. Оддын төв гудамжаар аялахдаа Кун Фу-ийн их мастер Брус Ли-н хөшөө, Жэки Чан, Жэт Ли зэрэг алдарт дуучин, жүжигчдийн гарын хээ, Кино наадмын шагналын баримлыг сонирхоно. Орой нь өдөр шөнийн алинд ч хараа булаан оршдог алдарт Викториа боомтын хоёр талаар орших 40 гаруй байгууламжийн оройгоос нэгэн зэрэг цацрах гэрлийн наадмыг шохоорхож, алсын Коулун хойгийг харах болно. Хөлөг онгоцоор аяласны дараа зочид буудалдаа ирж, алжаал тайлна. (өглөө, өдөр, оройн хоол)

Өдөр 3 (IX/16). Хонгконг- Макао

Өглөөний цайны дараа Хонг Конг хотын боомт руу очиж, хөлөг онгоцоор Хятадын Өмнөд тэнгисийг гатлан Макаог чиглэн явна. Нэг цаг гаруй аяласны дараа хил гааль нэвтэрч Макаогийн билэг тэмдэг болсон 400 гаруй жилийн түүхтэй Гэгээн Полын сүмийн хана, Цэцэгт Лянхуа хэмээх дурсгалын талбайгаар зочилно. Макао нь Португалийн колони байсан бөгөөд Хятад дахь Европын анхны бас сүүлчийн колони улс гэдгээрээ өвөрмөц. Тийм учраас колончлолын үеийн соёл, урлагийг илтгэх барилга байгууламж ихтэй. 1999 онд БНХАУ-ын захиргаанд шилжсэн түүхтэй. Дэлхийд гайхамшигт тооцогддог, жуулчдын очих дуртай цогцолбор “Загасчны зогсоол”-д бууж орчныг сонирхоно. Оройн хоолны дараа Макаогийн хамгийн алдартай зугаа цэнгэлийн газар Макаогийн Венецийн Казино цогцолборт зочилж, Казинод нь азаа үзэх боломжтой. (өглөө, өдөр, оройн хоол)

Өдөр 4 (IX/17). Макао

Колоани арлаар хийх бүтэн өдрийн аялал. Энд та Макаогийн анхны нээлттэй гольфийн талбайд гольф тоглож сурах боломжтойгоос гадна Хакса далайн эргээр зугаалж өдрийг зугаатай өнгөрүүлэх болно. Мөн Колоани арлын дэлгүүрүүдээр зочилж үндэсний соёлыг шингээсэн блэг дурсгалын болон орчин үеийн эдлэлүүдийг худалдан авах болоомжтой. (өглөө, өдөр, оройн хоол)

Өдөр 5 (IX/18). Макао- Хонгконг

Макаогаас усан онгоцоор 1 цаг аялж Хонгконгд ирнэ. Өдрийн хоолны дараа Хонгконг автомашины худалдаагаар зочилно. (өглөө, өдөр, оройн хоол)

Өдөр 6. (IX/19). Хонгконг – Гоёл чимэглэлийн үзэсгэлэн худалдаа

Жилд нэг удаа болодог энэхүү үзэсгэлэнгээр зочилсноор та дэлхийн 155 орны 51 500 гаруй худалдааны мэргэжилтнүүд болон 46 орон, бүс нутгийн 3450 гаруй оролцогчдын хүрэлцэн ирсэн Азидаа томоохонд тооцогддог Хонг Конгийн үнэт эдлэл, эрдэнэсийн чулууны үзэсгэлэн худалдаанд оролцож сонирхож худалдаа наймаа хийх боломжтой. (өглөө, өдөр, оройн хоол)

Өдөр 7. (IX/20). Хонгконг – Үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдаа

Энэ өдөр та сувд болон эрдэнэсийн дэлгүүр, татваргүй барааны дэлгүүрээр зочилхоос гадна Хонгконгд жилд нэг удаа болдог үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдаанаас худалдаа хийх боломжтой юм. (өглөө, өдөр, оройн хоол)

Өдөр 8. (IX/21). Хонгконг- Улаанбаатар  plane2

Өглөөний цайны дараа Хонгконгийн олон улсын нисэх буудал руу явна. Улаанбаатарын чиглэлд 4 цаг ниссэний дараа Буянт -Ухаа дахь "Чингис хаан" олон улсын нисэх буудалд бууснаар манай аялал өндөрлөнө. (өглөө, өдөр, оройн хоол)

Чиглэл

Улаанбаатар-Хонгконг-Макао-Хонгконг-Улаанбаатар


Гол үзэх зүйлүүд

• Азийн бар хот Хонгконг
• Дорнын сувд -Макао
• Макао-Казино
• Далайн эргийн амралт
• Гоёл чимэглэлийн үзэсгэлэн худалдаа

 

Аялалын үнэ

Group size

Үнэ / Нэг хүнд

2 хүн
8 хүн 1400$
10 хүн

 

Үргэлжлэх хугацаа

8 өдөр/7 шөнө:

• 7 шөнө 3 одтой зочид буудалд

 

 Газрын зураг

 

 Аялалын үнэнд орсон

• Хөтөлбөрт орсон нислэгийн тийз,  болон нисэх буудлын таксууд
• Зочид буудлын 2 хүний  энгийн өрөөний зардал
• Хөтөлбөрт дурьдсан хоол
• Хөтөлбөрт дурьдсан үзвэр, үйлчилгээ
• Аялалын хөтөч
• Гадаадад зорчигч иргэдийн иж бүрэн даатгал
• Аялалын талаарх мэдээлэл

 

 Аялалын үнэнд ороогүй

• "Аялалын зардалд багтсан зүйлс"-ээс бусад зардал
• Хувийн хэрэгцээний зардал
• Зочид буудлын өрөөнд ганцаар орох хүний нэмэлт зардал

 

 

Энэ аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны цаг агаарын болон улс төрийн нөхцөл байдал, валютын ханш, аялагчдын тусгай санал зэргээс шалтгаалж хөтөлбөрт болон аялалын үнэд өөрчлөлт гарч болно.  

Аялал гарахаас өмнө батлагдсан аялалын хөтөлбөрийг эрхэм аялагч та дагаж мөрдөнө үү.

 

hongkokng_bouddha

hongkokng_street

macau

 

 


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn