Азийн бар Хонгконг, Бээжин

Хятад улсын хойд хэсгээс өмнөд хэсгийг зорьсон, эх газраас далайн боомт хот хүртэл хийх аялалаар та БНХАУ-ын газар газрын өвөрмөц онцлог, байгалийн гоо үзэмжийг соёл урлагтай нь зэрэг харж, мэдрэх болно. Та энэ аялалаар өмнөд хөршийнхөө талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, дурсамжтай болох юм. Хааны удмынхан амьдардаг Бээжин хот, эртний өлгий Сиан нийслэл, байгалийн үзэмжээрээ гайхуулан оршдог Гулин хот, Азийн хамгийн загварлаг хот Хонг Конгоор та аялах гэж байна. Хэдийгээр 8 хоног аялаж байгаа ч Дэлхийн долоон гайхамшгийн нэгд ордог Цагаан Хэрэм дээр гарч, Хятад улсын өнцөг булан бүр дэх давтагдашгүй дурсгалт газрууд болон сонгодог хотуудаар зочилж, эртний Тераконы цогтой армийн олдворыг үзэж, тунгалаг сайхан Ли голоор хөлөг онгоцоор явж, Хонг Конгын алдарт Викториа Пикийн гайхам үзэмжийг бахдан тольдох болно. Энэ олон сайхан дурсгалт газрууд, дэлхийн гайхамшгийг бүгдийг нэг дор үзэх боломжийг бид танд олгож байна.


booking

Аялалын хөтөлбөр:

1 өдөр: Улаанбаатар – Бээжин

Улаанбаатараас нисч, БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудалд газардана. Дэлхийн хот доторх хамгийн том талбай буюу 44 000 хавтгай дөрвөлжин метр талбайг эзлэн оршдог Тиан ан мен талбай, дэлхийн томоохонд тооцогддог, эртний хаант улсын бүтнээрэ эхадгалагдан үлдсэн Хориотой хотоор зочилно. Өдрийн хоолны дараа Мин, Чин гүрний үеийн эзэн хаадын арвин ургац авахын тулд өргөл өргөдөг байсан Диваажингийн Сүмд зочилно.  Хүсвэл та орой Бээжин Опера тоглолтыг хувиараа үзэх боломжтой. Буудалдаа ирж амарна. /Өглөө, өдрийн хоол/

 

2 өдөр: Бээжин

 

Өглөө эрт цай уусны дараа 75 км замыг туулж, Цагаан Хэрэмийг зорино. Дэлхийн долоон гайхамшгийн нэг, хамгийн эртний байгууламжийн нэгд тооцогддог гэдгээрээ алдартай, түүхэн дурсгалт газар. Дараа нь Мин Тум хэмээх Чанпин дүүргийн 40 хавтгай дөрвөлжин км газрыг эзлэн оршдог бунханд очно. Энэ бунханд Мин гүрний үед 13 эзэн хаан, 23 хатад амьдарч байсан тул танд эртний түүхт газраар орох боломж олгож байна. Буудалдаа буцаж ирж амарна. Оройн хоолондоо Бээжин нугас зооглох боломжтой. /Өглөө, өдрийн хоол/

 

3 өдөр: Бээжин – Сиан нийслэл

 

Буудалдаа өглөөний цай уугаад аялалын дараагийн цэг рүү явахад бэлдэж ачаа тээшээ баглана. Учир нь бид эртний Сиан нийслэлийг зорин ниснэ. Дэлхийн археологийн хамгийн чухал олдворуудын нэгд тооцогдох болсон эртний эзэнт гүрний армийн цэргүүд байлдааны бэлэн байдалд орж, морин тэргээ агсаж бэлдсэн байдалтай олдсон нь энэ нийслэлийг дэлхийд алдартай болгосон юм. Дараа нь Биг Уайлд Гүз сүм, Сиан Хотын Хэрэмийг үзнэ. /Өглөө, өдөр, оройн хоол/

 

4 өдөр: Сиан нийслэл – Гулин хот

 

Өглөө эрт бид Сиан нийслэлийн нисэх онгоцны буудал руу явж, Гулин хотыг чиглэн ниснэ. Гулин хотод газардсаны дараа хотын төвөөс баруун хойшоо 5 км-н зайтай оршдог Рид Флүт агуйг зорино. Энэ агуй нь чулуун багана, цэцгэн унжлагаараа байгалийн гоо үзэмжийг цогцлоосон олон төрлийн өнгө, гэрэл хосолсон үзэсгэлэнтэй газар юм. Дараа нь Гулин хотын гол бэлэг тэмдэг болсон Заан уулыг үзнэ. Энэ зааны хэлбэртэй уул нь Ли болон тоорын дэлбээ нэртэй голын уулзварт байрладаг. Орой нь буудалдаа ирж амарна.

/Өглөө, өдрийн хоол/

 

5 өдөр: Гулин – Яаншуо

Буудалдаа өглөөний цай уугаад Пиэр рүү аяны жолоо зална. Ли голоор хөлөг онгоцоор 4 цагийн турш аялана. Хөлөг онгоцон дээр өдрийн хоол иднэ. Яаншуо хэмээх үзэсгэлэнт, тохойрсон голын ай сав газраар аялангаа үлгэрийн мэт байгалийн тансаг орчинд та ая тухтай аялана. Хөлөг онгоцноос буугаад далайн эргийн Уэст Стриит буюу Гадаад жуулчдын гудамжа явган аялал хийж, сонирхсон зүйлээ худалдан авах боломжтой. Яаншуод буудалд амарна.

/Өглөө, өдрийн хоол/

6 өдөр: Яаншуо – Гулин – Хонг Конг

Өнөөдрийн аялал явган байдлаар өглөөний цайны дараа үргэлжилнэ. Хэрэв та хүсвэл дугуйгаар явж болно. Яаншуо мужийн нутаг дэвсгэрээр явж, байгалийн сайханд аялалын дурсамжит зургаа авахуулах боломжтой. Өдрийн хоолны дараа Гулин хотын нисэх онгоцны буудал руу явна. Тэндээсээ Азийн бар Хонг Конг руу ниснэ. Хонг Конг газардаж, хил гааль нэвтэрсний дараа буудалд бууж амарна.

/Өглөө, өдрийн хоол/

7 өдөр: Хонг Конг

Буудалдаа цай уусны дараа Хон Конгийн Алтан Лянхуа талбай, Үзэсгэлэн Яармагийн төвийг үзэж, "Пик Парк" өндөрлөг дээрээс Дорнын сувд – Хонг Конг хотыг харна. Оддын төв гудамжаар аялахдаа Кун Фу-ийн их мастер Брус Ли-н хөшөө, Жэки Чан, Жэт Ли зэрэг алдарт дуучин, жүжигчдийн гарын хээ, Кино наадмын шагналын баримлыг сонирхоно. Орой нь өдөр шөнийн алинд ч хараа булаан оршдог алдарт Викториа боомтын хоёр талаар орших 40 гаруй байгууламжийн оройгоос нэгэн зэрэг цацрах гэрлийн наадмыг шохоорхож, алсын Коулун хойгийг харах болно. Хөлөг онгоцоор аяласны дараа зочид буудалдаа ирж, алжаал тайлна.

8 өдөр: Хонг Конг – Улаанбаатар

Буудлаа хүлээлгэж өгсний дараа Хонг Конгийн нисэх онгоцны буудлаас Улаанбаатарыг зорин ниснэ. Буянт Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх онгоны буудалд ирснээр дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

 

Чиглэл

Улаанбаатар-Бээжин – Сиан – Гулин – Хонг Конг-Бээжин-Улаанбаатар


Гол үзэх зүйлүүд

• Дэлхийн долоон гайхамшгийн нэг Цагаан Хэрэм
• Мин гүрний үед 13 эзэн хаан, 23 хатад амьдарч байсан бунхан
• эртний эзэнт гүрний армийн цэргүүдийн үнэтэй олдвор
• Азийн бар Хонг Конг хот
• Далайн аялал, наран шарлагын газар
• өвөрмөц сайхан амтат хоол

 

Аялалын үнэ

Group size

Price / Per Person

3-5 pax  
6-10 pax  
11-15 pax  
Үргэлжлэх хугацаа

8 өдөр/7 шөнө:

• 7 шөнө зочид буудалд байрлана.

 

 Газрын зураг

 

 Аялалын үнэнд орсон

• Нислэгийн энгийн зэрэглэлийн тийз болон нисэх буудлын таксууд
• Зочид буудлын энгийн өрөөнд хоёр хүн орох зардал
• Хөтөлбөрт дурьдсан хоол
• Хөтөлбөрт дурьдсан үзвэр, үйлчилгээ
• Аялалын хөтөч
• Жуулчны автобус, хөлөг онгоц
• Гадаадад зорчигч иргэдийн иж бүрэн даатгал

 

 Аялалын үнэнд ороогүй

• "Аялалын зардалд багтсан зүйлс"-ээс бусад зардал
• Хувийн хэрэгцээний зардал
• Зочид буудлын өрөөнд ганцаар орох хүний нэмэлт зардал

 


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn