Азийн бар Хонгконг, Дорнын Лас Вегас Макао хотын 4 өдрийн аялал

Энэ аялалаар та Дорнын болон Европын соёлын урсгалыг нэг дор үзэх боломжтой. Азийн барын нэг Хонг Конг улсын өвөрмөц онцлог, жуулчдыг зүй ёсоор татдаг Пик Парк, гайхамшигт төв талбай, оддын гол гудамж зэрэг дэлхийд алдартай олон сайхан газруудыг үзэж сонирхох болно. Эх газрын аялагч та Хонг Конгоос Дорнын сувд Макао орох замдаа хөлөг онгоцоор зорчин, далайг гаталж, торгон элс эмжсэн үзэсгэлэнт эрэг дээр амрах боломжтой юм. Түүнчлэн далайн хоолоор зоог барьж, дэлхийд 7 дугаар байранд бичигддэг Уолт Диснейн гайхамшигт ертөнцөөр зочилж, олон сайхан дурсамжит аялалын эзэн болох юм.


booking

Аялалын хөтөлбөр:

1 Өдөр: Улаанбаатар – Хонг Конг plane2

Хонг Конгийн нисэх онгоцны буудалд газардаж, хил гааль нэвтэрсний дараа Хонг Конгийн Алтан Лянхуа талбай, Үзэсгэлэн Яармагийн төвийг үзэж, "Пик Парк" өндөрлөг дээрээс Дорнын сувд – Хонг Конг хотыг харна. Оддын төв гудамжаар аялахдаа Кун Фу-ийн их мастер Брус Ли-н хөшөө, Жэки Чан, Жэт Ли зэрэг алдарт дуучин, жүжигчдийн гарын хээ, Кино наадмын шагналын баримлыг сонирхоно. Орой нь өдөр шөнийн алинд ч хараа булаан оршдог алдарт Викториа боомтын хоёр талаар орших 40 гаруй байгууламжийн оройгоос нэгэн зэрэг цацрах гэрлийн наадмыг шохоорхож, алсын Коулун хойгийг харах болно. Хөлөг онгоцоор аяласны дараа зочид буудалдаа ирж, алжаал тайлна. /өглөө, өдрийн хоол/

2 өдөр: Хонг Конг

Лантау арал дээр сүндэрлэх, дэлхийд 7 дугаар байранд ордог Диснейн гайхамшигт ертөнцөөр зочлох бүтэн өдрийн аялал маань эхэлнэ. Ирсэн зочдыг угтах Мэйн Стритээр орж, хосгүй олон гайхамшигт тоглоомуудаар тоглож, үлгэрийн баатруудтай цуг зургаа авахуулах боломжтой. Уг соёл амралтын хүрээлэнг Хонг Конгийн засгийн газар 2006 онд 230 гаруй тэрбум Хонг Конг долларын хөрөнгө оруулалтаар босгосон байна. Бүтэн өдрийн турш алжаалаа тайлсан аялагч та буудалдаа ирж амарна. /өглөө, өдөр,оройн хоол/

3 өдөр: Хонг Конг – Макао – Хонг Конг

Өглөөний цайны дараа Хонг Конг хотын боомт руу очиж, хөлөг онгоцоор Хятадын Өмнөд тэнгисийг гатлан Макаог чиглэн явна. Нэг цаг гаруй аяласны дараа хил гааль нэвтэрсний дараа Макаогийн билэг тэмдэг болсон 400 гаруй жилийн түүхтэй Гэгээн Поолын сүмийн хана, Senado талбайгаар зочилно. Макао нь Португалийн колони байсан бөгөөд Хятад дахь Европын анхны бас сүүлчийн колони улс гэдгээрээ өвөрмөц. Тийм учраас колончлолын үеийн соёл, урлагийг илтгэх барилга байгууламж ихтэй. 1999 онд БНХАУ-ын захиргаанд шилжсэн түүхтэй. Дэлхийд гайхамшигт тооцогддог, жуулчдын очих дуртай цогцолбор “Загасчны зогсоол”-д бууж орчныг сонирхоно. Оройн хоолны дараа Макаогийн хамгийн алдартай зугаа цэнгэлийн газар Макаогийн Венецийн Казино цогцолборт зочилж, Казинод нь азаа үзэх боломжтой. Хонг Конг-д буцаж ирээд өдрийн алжаалаа тайлж, буудалдаа амарна. /өглөө, өдөр,оройн хоол/

 

4 өдөр: Хонг Конг – Улаанбаатар plane2

Өглөөний цайны дараа нисэх буудал явна. Хонг Конгоос Улаанбаатарын чиглэлд ниснэ. 2 цаг ниссэний дараа Буянт -Ухаа дахь "Чингис хаан" олон улсын нисэх буудалд бууснаар манай аялал өндөрлөнө. /өглөө, өдрийн хоол/


Онцгой зүйлс:

Викториа Пик нь дэлхийн олон орны жуулчдыг зүй ёсоор татдаг далайн эргийг болон хотын өнгө үзэмжийг гайхалтай сайхан дүр төрхтэй болгодог онцгой газар. Хонг Конг арал, Викториа Харбор, Каулун Хойг, үзэсгэлэнт уул толгодыг харах болно. Шөнийн тэнгэрийг чимэх неон гэрлийн наадмыг ч үзнэ. Амтат сайхан хоол, тансаг чамин бараа таваар бүхий дэлгүүрээр орох боломжтой.

Рипалс Бэй буюу далайн давалгааг эргээс нь харж болдог жуулчид төдийгүй орон нутгийнхан нүд салгалгүй шимтэн биширдэг үзэсгэлэнтэй сайхан газар. Нар мандах, жаргах үеэр торгон элс нь нэн таатай, амар амгаланг мэдрүүлнэ. Нар, далай, элс гурвыг салгаж бодохын аргагүй. Колонийн үеийн хэв маягийг хадгалсан төдийгүй Хятадын уламжлалт аргаар баригдсан гоёмсог зочид буудалд бууна.

80 га талбайг эзлэн оршдог Далйн цэцэглэгт хүрээлэн нь Форбсуудын байгуулсан далайн амьдралыг харуулсан парк юм. Зугаа цэнгэл, боловсрол, дурсгалт газрыг хамгаалах олон талын утга агуулсан сонгодог газар. Хонг Конг арлын өмнөд хэсэгт байрладаг энэ паркын аль ч зоогийн газар, үзэсгэлэн, үзмэрийг үзэх боломжтой. Дүүжин машинаар толгодын орой өөд зорчих боломжтой.

Чиглэл
Улаанбаатар-Бээжин – Хонг Конг-Макао-Хонгконг-
Бээжин-Улаанбаатар


Гол үзэх зүйлүүд

• Викториа Пик
• Рипалс Бэй булан
• Далайн цэцэрлэгт хүрээлэн
• Макао казино

 

Аялалын үнэ

Хүний тоо

Үнэ / нэг хүнд

3-5 хүн
6-10 хүн
11-ээс дээш

 

Үргэлжлэх хугацаа

4 өдөр/3 шөнө:

• 3 шөнө зочид буудалд байрлана.

 

 Газрын зураг

 

 Аялалын үнэнд орсон
• Нислэгийн энгийн зэрэглэлийн тийз болон нисэх
буудлын таксууд
• Зочид буудлын энгийн өрөөнд хоёр хүн орох зардал
• Хөтөлбөрт дурьдсан хоол
• Хөтөлбөрт дурьдсан үзвэр, үйлчилгээ
• Аялалын хөтөч
• Жуулчны автобус, хөлөг онгоц
• Гадаадад зорчигч иргэдийн иж бүрэн даатгал

 

 Аялалын үнэнд ороогүй
• "Аялалын зардалд багтсан зүйлс"-ээс бусад зардал
• Хувийн хэрэгцээний зардал
• Зочид буудлын өрөөнд ганцаар орох хүний
нэмэлт зардал

hk-mac7

hongkokng_street

 


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn