Тайланд 10 өдөр

Та энэ аялалаар Азийн бизнес, санхүү, соёл урлагийн төв Бангкок хот болон далайн эргийн Чиан Май, Пукет хотоор очиж, эргийн торгон элсэн дээр алжаал ядаргаагаа тайлж, амрах болно. Тайланд улсын нийслэл Бангкок нь олон улсын жуулчдын сонирхлыг зүй ёсоор татдаг өвөрмөц хот юм. Эртний дурсгалт музей, хаадын ордоор зочилж, дэлхийд алдартай Тай иллэг массаж хийлгэх боломжтой. Мөн усан дээрх захыг үзэж, нутгийн уугуул оршин суугчдын аж амьдралтай маш ойроос танилцах боломжтой. Адал явдалт аялал эрэлхийлдэг хүмүүсийн хувьд энэ хотын хойд зүгээс буюу уул хадаар авирахаас аялалаа эхэлвэл үнэхээр сонирхолтой байх болно. Бангкок хотоор гурав хоног аялахад чамлалттай санагддаг гэдэг. Та Хааны ордон /Grand Palace/, Маргад бурхны сүм /Emerald Buddha/-ээр зочилж, Бангкок сувгаар завьтай зугаалж, энэ улсад ургадаг өвөрмөц модоор /taekwood house/ хийсэн байшинг сонирхож, Тайландын сонгодог бүжгийг үзнэ. Шөнийн галт тэргээр умард зүгийг чиглэн явна. Умард зүгийн сайхныг мэдрэнгээ Чиан Май /Chiang Mai/ уулархаг нутгаар хоёр өдөр аялах болно. Энэ аялалын төгсгөлд та үзэсгэлэнт далайн эрэг Пукетэд алжаал ядаргаагаа тайлж амарна.


booking

Аялалын хөтөлбөр:

Өдөр1 : Улаанбаатар – Хонг Конг  plane2

Улаанбаатараас Хонг Конгийн чиглэлд ниснэ. Хил, гааль нэвтэрсний дараа Хонг Конгийн Сенадо талбай (Senado square) хэмээх алдартай газраар зочилж, Үзэсгэлэн Яармагийн төвийг үзэж, "Пик Парк" (Peak Park) өндөрлөг дээрээс Дорнын сувд – Хонг Конг хотыг харна. Оддын төв гудамжаар аялахдаа Кун Фу-ийн их мастер Брус Ли-н хөшөө, Жэки Чан, Жэт Ли зэрэг алдарт дуучин, жүжигчдийн гарын хээ, Кино наадмын шагналын баримлыг сонирхоно. Орой нь, өдөр шөнийн алинд ч хараа булаан оршдог алдарт Викториа боомтын хоёр талаар орших 40 гаруй байгууламжийн оройгоос нэгэн зэрэг цацрах гэрлийн наадмыг шохоорхож, алсын Коулун хойгийг харах болно. Хөлөг онгоцоор аяласны дараа зочид буудалдаа ирж, алжаал тайлна. /өдөр, оройн хоол/

Өдөр2: Хонг Конг – Бангкок  plane2

Өглөөний цайгаа уусны дараа Бангкок хотыг чиглэн ниснэ. Бангкок хотын олон улсын нисэх буудалд газардсаны дараа хотын аялал эхэлнэ. Энэ өдөр та Бангкок хотын хамгийн алдартай газар болох Хааны ордон /Grand Palace/, Ват Фра Каэв сүм /Wat Phra Kaew/-д зочилно. Мөн Маргад бурхны сүм /Emerald Buddha/-д орж, Тайланд үндэстний Будда бурхны баримлыг үзнэ. Энэ цогцолборт ойролцоогоор 200 гаруй барилга байгууламж байх бөгөөд 200 гаруй жилийн түүх соёл, уран барилгын гайхамшгийг харах болно. Оройн хоолоо та Тай үндэстний таэквүүд модон байшинд зооглох хооронд Кон /Khon/ театрын баг өмссөн бүжигчид урлагийн тоглолт сонирхуулна. Буудалдаа амарна. /өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр3: Бангкок – Чиан Май

Бангкок хотыг дэлхий нийтээрээ “Өрнийн Венец” гэж нэрлэж заншсан. Бангкок суваг нь хот болон хотын захыг хамарсан 20 000 орчим км нутгийг эзэлж оршдог үзэсгэлэнт газар. Энэ сувгаар завьтай аялангаа та Тай үндэстний өдөр тутмын амьдрал, уугуул иргэдийн аж байдлыг тун ойроос харах боломжтой байдаг тул энэ замыг сонгож авсан юм. Мөн Праяа экспрес, урт сүүлт, 3-4 хүний жижиг гэсэн олон төрлийн завинаас та сонголтоо хийх боломжтой. Эрэг дээр буусны дараа нутгийн сургууль, сүмээр орж, өдрийн хоолоо идэх боломжтой. Үдээс хойш Бангкокын галт тэрэгний төв буудал Хуалампонг /Hualampong/ руу явна. Орой нь шөнийн галт тэргэнд сууж Чиан Май руу явна. (агааржуулагчтай унтлагын галт тэрэг 19:35 цаг) /өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 4-6: Чиан Май ширэнгийн аялал /3 өдрийн адал явдалт аялал/

Дөрөв дэх өдрийн өглөө 09:45 цагт Чиан Май /Chiang Mai/ гэдэг газар ирж, төмөр замын вокзалаас буудал руу явна. Энэ өдрийг та өөрийн дураар тавтай өнгөрүүлнэ. Чөлөөт өдөр. Аялалын 5 өдөр та Чиан Дао /Chiang Dao/ гэх Чиан Май-с хойд зүгт байх нутгийн заан үржүүлгийн газрыг үзэхээр явна. Заан гэдэг амьтан хичнээн ухаантай, хичнээн сайхан амьтан болохыг та энд л харна. Дараа нь Чиан Дао агуйгаар орж, Бирм улсаас авчирсан цагаан гантигаар урласан Буддагийн баримлыг үзнэ. Өдрийн хоолны дараа Ака /Akha/ болон хөрш зэргэлдээ Палонг /Palong/ тосгоноор зочилно. Энэ тосгонд та хононо. Хөтөч таны хоол ундыг барууны маягаар бэлдэж үйлчилнэ. Маргааш өглөө нь буюу аялалын 6 дахь өдөр ширэнгэн ойгоор заан унаж аялана. Зааны нуруун дээрээс ширэнгэн ой ямар болохыг харж, бас нэг адал явдалтай учирна. Замдаа голын эрэг хавиар хулсаар сал хийж байгаатай танилцана. Буцах замдаа та дэлхийд ховорт тооцогдох Цахирмаа цэцгийн аж ахуйгаар орно. Орой нь буудалдаа ирж, амарна. /өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 7-8: Чиан Май – Пукет:  plane2

 Аялагч та 7 дахь өдрийн өглөө Чиан Май-с Пукетийг чиглэн ниснэ. Нисэх буудалд газардсаны дараа буудал руу явна. Энэ үзэсгэлэнт арал дээр та хоёр хонох тул хоёр төрлийн зочид буудлаас сонголтоо хийж болно. Kata (3 одтой) эсвэл Patong (4 одтой). Энэ өдрүүдэд та далайн эргийн амралт сувиллын газар, завь, наран шарлагын газруудаар төлбөртэй үйлчлүүлж болно. Орой нь та төрөл бүрийн шоу, хөгжөөнт тоглоомонд оролцож, зоогийн газруудаар өөрийн сонголтоор үйлчлүүлж болно. /өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр9: Пукет – Бангкок: plane2

Буудалдаа өглөөний цай уусны дараа 12:50 цагт Бангкок хотыг чиглэн ниснэ. Аялагч танд Азийн бизнесийн зангилаа болсон Бангкок хотын амьдралыг илүү ойроос таниулах үүднээс Усан дээрх захаар орж, усан дээр амьдардаг ард иргэдийн амьдрал, зан үйлтэй танилцуулна. Мөн Тайландын онц гаралт үндэсний үйлдвэрлэл болох Эрдэнэсийн чулууны дэлгүүрээр орж худалдаа хийнэ. Оройн хоолыг 76, 77 давхарт байрлах Бэйёок Скай /Baiyoke Sky/ ресторанд идэнгээ Бангкок хотыг бүхэлд нь харна. Оройн хоолны дараа шөнийн захаар явж, худалдаа наймаа хийх боломжтой. Дараа нь зочид буудалд ирж амарна. /өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр10: Бангкок – Хонг Конг – Улаанбаатар  plane2

Бангкокоос Хонг Конгийг чиглэн нисэхээс өмнө ат буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Ингээд Хонг Конгийн олон улсын нисэх буудалд газардсан та дараагийн нислэгээр эх орны зүг аяны жолоо зална. Улаанбаатар хотын Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсанаар таны дурсамж дүүрэн сайхан өндөрлөх болно. /өглөө, өдөр, оройн хоол/

 

Чиглэл
Улаанбаатар, Хонг Конг, Бангкок, Чиан Май, Пукет,
Бангкок, Улаанбаатар


Гол үзэх зүйлүүд

• Азийн бизнес, санхүү, соёл урлагийн төв Бангкок хот
• Хааны ордон, Маргад бурхны сүм
• Заан үржүүлгийн газар болон цахирмаа цэцгийн
аж ахуй
• Тай үндэстний бүжиг наадам, таеквүүд модоор
урласан байшинд зочлох
• Далайн эргийн амралт, сувиллын газар
• Дэлхийд алдартай Тай иллэг массаж

 

Аялалын үнэ

Group size

Price / Per Person

2 хүн 2800 $
8 хүн
10 хүн

 

Үргэлжлэх хугацаа

10 өдөр/9 шөнө:

• 8 шөнө 3 одтой зочид буудалд
• 1 шөнө шөнийн галт тэргэнд

 

 Газрын зураг

 

 Аялалын үнэнд орсон

• Хөтөлбөрт орсон нислэгийн тийз,  болон нисэх
буудлын таксууд
• Газрын болон усан тээвэр
• Зочид буудлын 2 хүний  энгийн өрөөний зардал
• Хөтөлбөрт дурьдсан хоол
• Хөтөлбөрт дурьдсан үзвэр, үйлчилгээ
• Аялалын хөтөч
• Аялалын талаарх мэдээлэл

 

 Аялалын үнэнд ороогүй
• "Аялалын зардалд багтсан зүйлс"-ээс бусад зардал
• Хувийн хэрэгцээний зардал
• Зочид буудлын өрөөнд ганцаар орох хүний
нэмэлт зардал
• Гадаадад зорчигч иргэдийн иж бүрэн даатгал

 

Энэ аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд
аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт,
очих газар орны цаг агаарын
болон улс төрийн нөхцөл байдал, валютын ханш,
аялагчдын тусгай санал зэргээс шалтгаалж
хөтөлбөрт болон аялалын үнэд өөрчлөлт
гарч болно.

 

Аялал гарахаас өмнө батлагдсан аялалын
хөтөлбөрийг эрхэм аялагч та дагаж
мөрдөнө үү.

 

 Аялагчид өгөх зөвлөмж
• Тайланд улсын зарим буудалд углааш, оо, сойз
байдаггүй тул аялагч та хувийн бэлтгэлээ базаагаарай
• Тайландын мөнгөн тэмдэгт 1 батт нь Монголын
45 төгрөгтэй тэнцэнэ
• Аялагч та төөрч будлихгүй байх үүднээс группээс
салж явахгүй байхыг сануулъя
• Тайландын хааны ордонд ороход мөр, гар ил
гарсан байдалтай, богино өмд, углааштай
орохыг хориглодог учир та хувцсаа тохируулан
сонгоорой

hongkokng_bouddha

hongkokng_street

 


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn