Ayalagch.mn-Сингапур
singapore

Сингапурнь Малайн хойгийн өмнөд хошуунд орших арлаас тогтох зүүн өмнөд Азийн хот улс юм. Экваторын хойд зүгт 137 км зайд, нийтдээ жижиг 63 арлаас бүтэж, Малайзын Жохор мужийн өмнө, Индонезийн Риау арлуудын хойно байрладаг. Газар нутаг нь 707.1 км² бөгөөд дэлхийд үлдсэн цөөн тооны хот улсуудын нэг юм. Сингапур нь тусгаар тогтносноор улсын амьдрах стандарт нэмэгджээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын удирдлагатай аж үйлдвэржилт нь цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлт, нефтийн гаралтай химийн бодис үйлдвэрлэлт, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ, мөн уламжлалт худалдааны баазууд дээр тулгуурласан орчин үеийн эдийн засгийг бүтээж чаджээ. Энэ нь Голландын эдийн засагч Альберт Винсемиусын төлөвлөгөө доор хийгдсэн байна. Сингапур нь 1 хүнд оногдох ҮНБ-ээр тооцвол дэлхийн 6 дахь баян орон юм. Мөн гадаад арилжааны нөөцөндөө 171.7353 тэрбум америк доллартай.

Сингапурын хүн ам нь 4.59 сая орчим. Хүн амын дийлэнх хувийг Хятадууд эзлэдэг. Захиргаанд хэрэглэгдэх албан ёсны хэл нь англи хэл.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Үндсэн Хуулинд улс төрийн системийг нь төлөөллийн ардчилал хэмээн тодорхойлсон боловч парламентийн засаглалтай бүгд найрамдах улс хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Улс төрийн амьдралд нь Ардын Үйлийн Нам (People's Action Party) давамгайлдаг бөгөөд 1959 оноос хойших бүх сонгуульд ялалт байгуулжээ.

Мөнгөн тэмдэгт нь Сингапур доллар (SGD)

1 USD ($) = 1.2 (SGD)

1SGD = 1038 Монгол төгрөг (₮)

 
Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn