Хосуудын аялал

Залуу хосуудад зориулж буй энэ аялалыг та хэзээ ч мартагдахааргүй дүүрэн дурсамжаар өнгөрөөх болно гэдгийг бид амлаж байна. Азийн бар хотуудын нэг Хонг Конг улсын өвөрмөц онцлог, жуулчдыг зүй ёсоор татдаг Пик Парк, гайхамшигт төв талбай, оддын гол гудамж зэрэг дэлхийд алдартай олон сайхан газруудыг үзэж сонирхохын зэрэгцээ та Хонг Конгоос Дорнын сувд Макао орох замдаа хөлөг онгоцоор зорчин, далайг гаталж, торгон элс эмжсэн үзэсгэлэнт эрэг дээр амрах боломжтой юм. Мөн цаашлаад Малайз улсын нийслэл Куала Лумпур хотоор аялаж дэлхийн хамгийн өндөр цамхгуудын тоонд зүй ёсоор ордог 452м Петранос цамхаг дээрээс Малайз улсыг тольдон харах боломжтой. Дэлхийд алдартай далайн эргийн хотуудын нэг болох Ланкавид зочилсноор та далайн эргийн гайхамшгуудыг мэдрэх дурсамж дүүрэн аялал байх болно.


booking

Аялалын хөтөлбөр:

Өдөр 1: Улаанбаатар-Хонгконг plane2

Улаанбаатар хотын Чингис Хаан олон улсын нисэх буудлаас Азийн бар Хонгконг хотыг зорин ниснэ. Хил гааль нэвтэрсний дараа буудалдаа ирж амарна. Орой нь өдөр шөнийн алинд ч хараа булаан оршдог алдарт Викториа боомтын хоёр талаар орших 40 гаруй байгууламжийн оройгоос нэгэн зэрэг цацрах гэрлийн наадмыг шохоорхож, алсын Коулун хойгийг харах болно.

Өдөр 2: Хонгконг

Алдарт Алтан Лянхуа талбай, Үзэсгэлэн Яармагийн төвийг үзэж, "Пик Парк" өндөрлөг дээрээс Дорнын сувд – Хонг Конг хотыг харна. Оддын төв гудамжаар аялахдаа Кун Фу-ийн их мастер Брус Ли-н хөшөө, Жэки Чан, Жэт Ли зэрэг алдарт дуучин, жүжигчдийн гарын хээ, Кино наадмын шагналын баримлыг сонирхоно.

Өдөр 3: Хонгконг-Куала Лумпур (Малайз) plane2 

Мердака талбай, Парламентийн ордон, Петалын гудамж, Үндэсний ордон, Куала Лумпур цамхаг, Үндэсний музей зэргээр зочлох боломжтой. Мөн та 452м өндөртэй дэлхийн өндөр барилгуудад зүй ёсоор багтах Петронас ихэр цамхаг дээрээс хүний гараар бүтээгдсэн гайхамшгуудыг тольдох болно.

Өдөр 4:  Куала Лумпур- Ланкави (Малайзplane2

Энэ өдөр та “Дүүжин машин буюу Тэнгэрийн гүүр”-ээр Лакавигийн 2 дахь өндөр оргил болох Mat Cincang уулаар аялах болно. Энд та жижгхэн тосгонд дорнын соёлыг шингээсэн үзэсгэлэнт цэцрлэг хүрээлэн болон үндэсний гар урлал бүхий бэлэг дурсгалын дэлгүүрүүдээр зочилно. Үүний дараа “Усан доорх ертөнц” буюу 24282 м­2 талбай бүхий Малайзын хамгийн том аквариум юм. Дэлхийн хамгийн том 200 гаруй төрлийн загаснууд байдаг бөгөөд далайн хав, оцон шувуу, аварга загас зэргийг харах боломжтой. Үүний дараа та усан онгоцоор далайгаар аялж шингэх нарны туяаг харангаа амтат үдшийн зоог барих болно.

Өдөр 5: Ланкави

Далайн эрэг дээрх амралтын өдөр. Далайн эрэг дээр цэвэр жимсний коктейл шимж уунгаа далайн хүчит давалгааг ажиж алжаалаа тайлах болно. Мөн хүсвэл далайн мотоциклоор аялаж, далай дээр шүхрээр буух адал явдал таныг хүлээж байна.

Өдөр 6: Ланкави-Куала Лумпур plane2 

Та өөрийн сонирхсон дэлгүүр хоршоо болон үзвэр үйлчилгээний газруудаар аялж болох чөлөөт өдөр.

Өдөр 7: Куала Лумпур

“Hop off and hop on” аялал буюу Куала Лумпур хотоор хийх өдрийн аялал. Тусгай автобусаар 40 гаруй сонирхолтой газруудыг багтаасан 22 зогсоол бүхий маршруттай аялал.

Өдөр 8: (X/15) Куала Лумпур-Хонгконг plane2 

Өглөөний цайгаа уусны дараа Малайзын ихийн их хот болон нийслэл хот болох Куала Лумпураас азийн бар хотуудын нэг Хогконгийг зорин ниснэ.

Өдөр 9: Хонгконг-Макао-Хонгконг 

Өглөөний цайны дараа Хонг Конг хотын боомт руу очиж, хөлөг онгоцоор Хятадын Өмнөд тэнгисийг гатлан Макаог чиглэн явна. Нэг цаг гаруй аяласны дараа хил гааль нэвтэрсний дараа Макаогийн билэг тэмдэг болсон 400 гаруй жилийн түүхтэй Гэгээн Поолын сүмийн хана, Цэцэгт Лянхуа хэмээх дурсгалын талбайгаар зочилно. Макао нь Португалийн колони байсан бөгөөд Хятад дахь Европын анхны бас сүүлчийн колони улс гэдгээрээ өвөрмөц. Тийм учраас колончлолын үеийн соёл, урлагийг илтгэх барилга байгууламж ихтэй. 1999 онд БНХАУ-ын захиргаанд шилжсэн түүхтэй. Дэлхийд гайхамшигт тооцогддог, жуулчдын очих дуртай цогцолбор “Загасчны зогсоол”-д бууж орчныг сонирхоно. Оройн хоолны дараа Макаогийн хамгийн алдартай зугаа цэнгэлийн газар Макаогийн Венецийн Казино цогцолборт зочилж, Казинод нь азаа үзэх боломжтой. Хонг Конг-д буцаж ирээд өдрийн алжаалаа тайлж, буудалдаа амарна.

Өдөр 10: Хонгконг-Улаанбаатар plane2

Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэж өгөөд Улаанбаатар хотыг зорин ниснэ. Ингээд Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудалд бууснаар таны дурсамж дүүрэн сайхан аялал өндөрлөх болно.

 

 

Чиглэл

Улаанбаатар-Хонгконг- Куала Лумпур- Ланкави-Куала Лумпур-Хонгконг-Улаанбаатар


Гол үзэх зүйлүүд

• Азийн бар Хонгконг хот
• Куала Лумпур-Петранос цамхаг
• Ланкави дахь далай эрэг
• Дүүжин машин буюу тэнгэрийн гүүр
• Усан доорх ертөнц
• Далайн эргийн гайхамшиг

 

Аялалын үнэ

Хүний тоо

Үнэ / Нэг хүнд

2хүн 1600 т.н
4-10 хүн

10-с дээш

 

Үргэлжлэх хугацаа

10 өдөр/9 шөнө:

• 9 шөнө зочид буудалд байрлана.

 

 Газрын зураг

 

 Аялалын үнэнд орсон
• Нислэгийн энгийн зэрэглэлийн тийз болон нисэх
буудлын таксууд
• Зочид буудлын энгийн өрөөнд хоёр хүн орох зардал
• Хөтөлбөрт дурьдсан хоол
• Хөтөлбөрт дурьдсан үзвэр, үйлчилгээ
• Аялалын хөтөч
• Жуулчны автобус, хөлөг онгоц
• Гадаадад зорчигч иргэдийн иж бүрэн даатгал

 

 Аялалын үнэнд ороогүй
• "Аялалын зардалд багтсан зүйлс"-ээс бусад зардал
• Хувийн хэрэгцээний зардал
• Зочид буудлын өрөөнд ганцаар орох хүний
нэмэлт зардал

bal_sar_1

bal sar

beach


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn