Азийн Их Аян-15 өдөр

Та энэ аялалаар Хятадын өмнөд тэнгисийн эрэг дээр орших Азийн бар хэмээгдэх Хонг Конгийг зорин аялана. Хонг Конг нь Английн эзэмшилд байсан ба одоо Хятад улсын тусгай захиргааны бүсэд харьяалагдах хот улс юм. Бид Хонг Конгын өвөрмөц онцлог, олон үндэстний сууршлыг мэдэрч, жуулчдыг зүй ёсоор татдаг Пик Парк (Peak Park), шөнийн лазер шоу, Оддын гудамж (Stars Avenue)-ийг үзэж, худалдааны гудамжуудаар явж сонирхох болно. Эх газрын аялагч та бид Хонг Конгоос Дорнын сувд Макаог үзэхээр усан завиар далайд аялана. Макаод зочлох нэг бүтэн өдрийн аялал нь бидний аялалын бас нэгэн оргил хэсэг байх болно. Алдарт казино, нарийн гудамжууд, католик шашинтай Португаль улсын соёлын нөлөөг илтгэх уур амьсгал нь биднийг “Азийн Европд” авчирсан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Түүнчлэн Вьетнам улсын нийслэл Ханой хотын нэрийн хуудас болсон олон сайхан дурсгалт газруудын нэг болох ганц чулуун багана дээр барьсан домогт сүм, Дэлхийн байгалийн 7 гайхамшгийн нэг үзэсгэлэнт Халун буланд очиж үзнэ. Эртний Кхмерийн уран барилгын онцлог бүхий түүхэн дурсгалт газраар орж, Камбож улсын аялал жуулчлалын төв болсон эртний орхигдсон хот болох алдарт "Анкор Ват"-аар аялана. Тайландын алдарт далайн эргийн хотуудын нэг болох Пукетэд зочилсноор та далайн эрэг дээр цэвэр жимсний коктейл шимэнгээ наранд биеэ шарж, хүсвэл далай дээр шүхрээр бууж, мотоциклоор далайн мандал дээгүүр зугаалж хэзээ ч мартагдахааргүй аялалыг өнгөрүүлэх болно. Мөн Азийн бизнес, санхүү, соёл урлагийн төв Бангкок хотоор аялах болно.


booking

Аялалын хөтөлбөр:

Өдөр1 (04/XI): Улаанбаатар – Хонг Конг     plane2

Улаанбаатараас Хонг Конгийн чиглэлд ниснэ. Хил, гааль нэвтэрсний дараа Хонг Конгийн Сенадо талбай (Senado square) хэмээх алдартай газраар зочилж, Үзэсгэлэн Яармагийн төвийг үзэж, "Пик Парк" (Peak Park) өндөрлөг дээрээс Дорнын сувд – Хонг Конг хотыг харна. Оддын төв гудамжаар аялахдаа Кун Фу-ийн их мастер Брус Ли-н хөшөө, Жэки Чан, Жэт Ли зэрэг алдарт дуучин, жүжигчдийн гарын хээ, Кино наадмын шагналын баримлыг сонирхоно. Орой нь, өдөр шөнийн алинд ч хараа булаан оршдог алдарт Викториа боомтын хоёр талаар орших 40 гаруй байгууламжийн оройгоос нэгэн зэрэг цацрах гэрлийн наадмыг шохоорхож, алсын Коулун хойгийг харах болно. Хөлөг онгоцоор аяласны дараа зочид буудалдаа ирж, алжаал тайлна. /өдөр, оройн хоол/

Өдөр2 (05/XI): Хонг Конг

Энэ өдөр та Лантау арал дээр сүндэрлэх, дэлхийд 7 дугаар байранд ордог Диснейн гайхамшигт ертөнцөөр зочлох бүтэн өдрийн аялал маань эхэлнэ. Ирсэн зочдыг угтах Мэйн Стритээр (Main Street) орж, хосгүй олон гайхамшигт тоглоомуудаар тоглож, үлгэрийн баатруудтай цуг зургаа авахуулах боломжтой. Уг соёл амралтын хүрээлэнг Хонг Конгийн засгийн газар 2006 онд 230 гаруй тэрбум Хонг Конг долларын хөрөнгө оруулалтаар босгосон байна. Бүтэн өдрийн турш алжаалаа тайлсан аялагч та буудалдаа ирж амарна. /өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр3 (06/XI): Хонг Конг – Макао – Хонг Конг

Өглөөний  цайны  дараа  Гонконгоос "Дорнын Лас Вегас" хэмээн алдаршсан  Макао руу усан онгоцоор цаг гаруй  аялан  хүрч,  хил гааль нэвтэрсний дараа Макаогийн билэг тэмдэг болсон  "Гэгээн Полын сүм"-ийн хана, "Алтан Лянхуа" талбайгаар зугаална. Мөн дэлхийн хамгийн өндөр 10 цамхгийн тоонд багтах казиногийн хаан Макаогийн тэрбумтан Stanley Ho-гийн санаачилгаар бүтээгдсэн 338м өндөр "Макао цамхаг" дээр гарч 28 хавтгай дөрвөлжин км газар нутаг бүхий Макаог бүтнээр нь буюу  Колан, Тайпа хойгтой нь хамт мөн Хятадын өмнөд тэнгис, хил залгаа орших бүс нутаг Жухай, Гонконгийг  тольдон харах боломжтой. Дараа нь Макаогийн зугаа цэнгэлийн гайхамшигт цогцолбор болох Fisherman's wharf /Загасчны  завины зогсоол/-д зочилно. (Энэхүү цогцолбор нь өрнө дорнын хэв загвар бүхий  байшин барилгуудаас гадна олон төрлийн сонирхолтой газруудыг багтааснаараа дэлхийн олон орны жуулчдын очих дуртай газар болсон билээ. Оройн хоолны дараа Макаогийн хамгийн алдартай "Venetian Macau Casino" цогцолборт зочилж хүсвэл Казинод  азаа турших боломжтой. Орой нь буудалдаа ирж амарна.
/өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр4 (07/XI): Хонг Конг-Гуанжу-Наннинг                                                                                                              

Өглөөний цай уусны дараа та Гуанжу хотыг үзнэ. Хятадын өмнөд хилийн хот Наннинг руу 21:05 вагоноор явна. Энэ шөнө вагондоо хононо./өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр5 (08/XI): Наннинг – Ханой

Хятадын нэгэн өвөрмөц хотод ирсэн аялагч та баруун өмнөд мужийн ногоон хот хэмээх нэрээрээ алдартай Наннинг хотод өнжөөд оройн 18:45 вагоноор Ханой руу хөдлөөд маргааш өглөөний 04 цаг 45 минута ирнэ. Энэ хооронд аялагч та алжаал ядаргаагаа тайлахын тулд бүтэн биеийн, хөл гарын иллэг хийлгэж, худалдаа наймай хийх боломжтой.     /өглөө, өдөр, оройн хоол/                               

Өдөр6 (09/XI): Ханой

Өглөөний цайны дараагаар Ханой хотын аялал эхэлнэ. Ханой хотын төв талбайгаар явж, Вьетнамын үндэсний баатар Хошимины Бунхан болон амьдралынхаа сүүлийн жилүүдэд амьдарч байсан байр, Ерөнхийлөгчийн ордон зэргийг харна. Мөн дэлхийд Вьетнамын нэрийн хуудас нь болсон 1000 гаруй жилийн түүхтэй, усан дээрх 1,25 м диаметртэй ганц чулуун багана дээр барьсан "Чуа Мот Кот" хэмээх буддын сүмд зочилно.
Өдрийн хоолны дараа Ханой хотын төв цэгт байрлах "Хоан Кием" буюу "Сэлэмт нуур"-нд очиж, энэ нууранд орших "Яст мэлхийн суврага" үзэж түүний тухай сонирхолтой домгийг сонсон дурсгалын зургаа татуулна. /өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр7 (10/XI): Ханой - Халун булан - Ханой  

Вьетнам Улсын нийслэл Ханой хотоос дэлхийн байгалийн долоон гайхамшгийн нэгд тооцогдох болсон үзэсгэлэнт Халун булан руу автобусаар хөдөлнө. Халун булан нь Ханойгоос зүүн хойш 170 км зайд орших аялал жуулчлалын онцгой бүс юм. Тусгай зориулалтын аялалын хөлөг онгоцоор "ЮНЕСКО"-оос дэлхийн өвд албан ёсоор бүртгэсэн байгалийн санаанд оромгүй гоёмсог бүтээл болсон том жижиг 1969 ширхэг хадан цохио бүхий арлуудаас бүрдэх алдарт "Халунг" булангаар 4 цаг гаруй аялана. Ингэж аялахдаа та хөлөг онгоцон дээрээ далайн хоол (seafood) зооглоно. Газар дээрх ба усан доорх био ертөнцийн хослол болсон "Халунг" булан нь 1500 орчим хавтгай дөрвөлжин км нутгийг эзэлдэг. "Халунг"-гэдэг үг нь « луу далайд бууж заларсан газар» гэсэн утгаар орчуулагддаг байна. Орой нь Ханойд буудалд бууна.   /өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр8 (11/XI): Ханой – Сиам Риап    plane2
 

Өглөөний цай уусны дараа Ханойгоос Саим Риапыг чиглэн ниснэ. Сиам Риап хот нь Ангкорчуудын соёл иргэншлийн өлгий нутаг ба жуулчдын сэтгэлийг татах соёлын өв элбэгтэйгээрээ алдартай. Аялагч та энэ өдөр Сиам Риап хотоор аялана./өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр9 (12/XI): Анкор Ват

Ангкор нь МЭ IX зуунаас XV зууны хооронд цэцэглэн хөгжиж байсан Кхмерийн эзэнт гүрний төв юм. Ангкор гэх үг нь Санкрит хэлний нагара буюу хот гэсэн нэрнээс гаралтай.
Ангкорын туурь нь ширэнгэ ой болон тариалангийн талбайгаар хүрээлэгдэн оршдог. Тариалангийн талбай дундах Ангкор Ват цогцолбор сүм нь дэлхийн хамгийн том шашны байгууламж гэгддэг. Ангкор Ватаас гадна өөр олон тооны сүмүүдийг сэргээн засварлаж байгаа бөгөөд Кхмерийн уран барилгын хэв маягийн онцлогийг бүрэн илэрхийлдэг. Энэ сайхан газраар аяласан та орой нь буудалд ирж амарна./өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр10 (13/XI): Анкор Ват – Бангкок

Өглөөний цайгаа уугаад буудлаа хүлээлгэж өгнө. Ингээд Анкор Ват хотоос Тайланд улсын нийслэл Бангкок хотыг чиглэн галт тэргээр зорчино. Камбожийн Пойпет хил гарч, Тайландын Араняа хил нэвтэрсний дараа галт тэргэнд 13:55 цагт сууна. Бангкок хотод 20 цагт ирнэ./өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр11 (14/XI): Бангкок – Пукет     plane2

Өглөөний цайны дараа энэ өдрийг адал явдлаар дүүрэн өнгөрөөх болно. Тэнгисийн цэцэрлэгт хүрээлэн /Marine park/-с эхлэн дельфин, цагаан халим, далайн арслангийн шоу үзэж, шувууны ертөнцөөр зочлон орангутан сармагчингийн шоу, нэн шинэ америк маягийн амьдралыг харуулсан "Western cowboy stunt show" гэх мэтийн сонирхолтой хөтөлбөрүүдийг үзэж сонирхоно.
Тайландын үе үеийн хаадуудын амьдарч байсан уран барилгын өвөрмөц хэв шинжийг хадгалсан үлгэрийн мэт Хаадын орд болон энэ орны улсын сан хөмрөг болсон Хаш бурханы сүмд зочилно. Орой нь та буудалдаа ирж амарна.     /өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр12 (15/XI): Пукет далайн эрэг

Пукет арал нь Тайланд Улсын баруун урд  байрладаг ба Энэтхэгийн далайн Андаманы тэнгисээр хүрээлэгдэнэ. Энэ арал нь Тайландын Пукет муж бөгөөд газар нутгийн хэмжээгээр Сингапуртай адилхан. Пукет арал нь Энэтхэг, Хятадыг холбосон худалдааны гол замд оршдог тул та худалдаа наймаа хийх боломжтой. Пукет нь Тайланд Улсын аялал жуулчлалын гол төв тул аялагч танд энэ хотыг зориулж байна. Энэ арал хойноос урагш 50 шахам км, баруунаас зүүн тийш ойролцоогоор 21 км сунаж тогтсон. Амралт сувиллын газрууд арлынхаа баруун ба зүүн эргээр гол төлөв байрлана. Та арал дээр алжаал ядаргаагаа тайлж, амрах бүрэн боломжтой./өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр13 (16/XI): Пукет- Далайн эрэг - Бангкок   plane2  

Пукетэт 11 сараас 04 сар хүртэл хуурай, нартай байдаг. 1980 оноос арлын баруун эргээр элсний наран шарлагын газрууд, аялал жуулчлалын төвүүдийг (Patong,Karon, Kata г.м) олноор байгуулсан. Пукет арал нь  өвөрмөц сонин байгальтай бөгөөд  хачин содон тогтоц бүхий далайн ёроолоос урган гарсан сүрлэг хад  асга, агуй, далайн ус, давалгаа, уян зөөлөн салхи зэрэг нь энд ирсэн жуулчдын сонирхлыг ихээр татдаг. Чөлөөт өдөр.   /өглөө, өдөр, оройн хоол/

Орой нь Бангкокруу буцаж ниснэ  

Өдөр14 (17/XI): Бангкок

Тайландын нийслэл Бангкок хотыг чимэглэн урсах Чао праяа /Chao phraya/ мөрнөөр хөлөг онгоцоор аялаж, усан дээр амьдардаг ард иргэдийн амьдрал, зан үйлтэй танилцана.     Мөн Тайландын онц гаралт үндэсний үйлдвэрлэл болох Эрдэнэсийн чулууны дэлгүүрээр орж худалдаа хийнэ. Оройн хоолыг 76, 77 давхарт байрлах Бэйёок Скай /Baiyoke Sky/ ресторанд идэнгээ Бангкок хотыг бүхэлд нь харна. Оройн хоолны дараа шөнийн захаар явж, худалдаа наймаа хийх боломжтой. Дараа нь буудалдаа ирж амарна.   /өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр15 (18/XI): Бангкок – Хонг Конг – Улаанбаатар   plane2

Өглөөний цайгаа уусны дараа буудлаа хүлээлгэж өгөөд Хонг Конг хотыг чиглэн ниснэ. Хонг Конг хотын олон улсын нисэх буудалд газардсаны дараа дараагийн нислэгээр Улаанбаатар хотыг зорин нисэх болно. Ингээд Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудалд бууснаар таны дурсамж дүүрэн сайхан аялал өндөрлөх болно./өглөө, өдрийн хоол/


 

Чиглэл

Улаанбаатар, Хонг Конг, Макао, Гуанжоу, Наннинг, Ханой, Халун булан, Ханой, Сиам Риап, Анкор ват, Бангкок, Пукет, Бангкок, Хонг Конг, Улаанбаатар


Гол үзэх зүйлүүд
• Хонг Конгийн Викториа боомт, Пик Парк, Оддын төв гудамж
• Диснейлэндын гайхамшигт ертөнц
• Макао өдрийн аялал, казино
• Пукет далайн эрэг
• Алдарт Анкор Ват
• Азийн хөгжлийн хот Бангкок
• Хааны ордон
Аялалын үнэ

Group size

Price / Per Person

3-5 хүн
8 хүн 2100 $
10 хүн

 

Үргэлжлэх хугацаа

15 өдөр/14 шөнө:

• 9 шөнө 3 одтой зочид буудалд
• 5 шөнө унтлаганы автобус, шөнийн галт тэрэг

 

 Газрын зураг

 

 Аялалын үнэнд орсон
• Хөтөлбөрт орсон нислэгийн тийз,  болон
нисэх буудлын таксууд
• Газрын болон усан тээвэр
• Зочид буудлын 2 хүний  энгийн өрөөний зардал
• Хөтөлбөрт дурьдсан хоол
• Хөтөлбөрт дурьдсан үзвэр, үйлчилгээ
• Аялалын хөтөч
• Аялалын талаарх мэдээлэл
 Аялалын үнэнд ороогүй
• "Аялалын зардалд багтсан зүйлс"-ээс бусад зардал
• Хувийн хэрэгцээний зардал
•Гадаадад зорчигч иргэдийн иж бүрэн даатгал
• Зочид буудлын өрөөнд ганцаар орох хүний
нэмэлт зардал

 

hongkokng

angkor

hongkokng_street

beach

 


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn