Ayalagch.mn-Египэт
egypt

Арабын Бүгд Найрамдах Египет Улс

Африк, Ази хоёр тив дамнан орших улс. 81 сая хүн амтай. Нийслэл Каир хот. Тус улс нь Азид зүүн хойд хэсгээрээ Израйль, Палестиний захиргааны нутаг (Газын зурвас) хоёртой, Африк тивд урд талаараа Судан, баруун талаараа Ливи хоёртой тус тус газраар хил залгадаг. Зүүн эргээрээ Улаан тэнгис, хойд эргээрээ Газрын дундад тэнгистэй хөвөөлнө. Египет нь эртний иргэншил болон дэлхийн хамгийн алдартай хөшөө дурсгалуудад хамаарагддаг Гизагийн пирамидууд, Их Сфинкс зэргээрээ алдартай. Улсын өмнөд хэсэгт орших Луксор хотод Карнак хийд, Хаадын хөндий зэрэг маш олон эртний дурсгалууд байдаг.

1$(USD) = 6.02 EGP (Egyptian pound)

1EGP (Egyptian pound) = 215.3 ₮ (Монгол төгрөг)

 

 

 

______________________________________________________________________________________________________

 
Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn