"Мөнх цаст уулын орон Төвөд улс"-аар хийх аялал -6 өдөр

 


booking

Аялалын хөтөлбөр:

1-3 өдөр: Улаанбаатр – Бээжин – Лхас  plane2train0

Энэ өдрийн 11:00 цагт Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрч, Бээжин хотод 14:00 цагт газардана. Нисэх буудалд газардсаны дараа хил гаалиар шалгуулж гарна. Эндээсээ бид оройн 20:00 цагт Бээжин хотын галт тэрэгний баруун зогсоол дээрээс Лхас хотыг чиглэн явна. Лхас ортол бид замдаа галт тэргэнд 2 хоноод, 3 дахь өдрийн үдээс хойш 16:00 цагт Лхас хотын галт тэрэгний буудалд ирнэ. Эндээсээ шууд зочид буудал руу явна. Эхний өдөр бид цаг агаар, уур амьсгалд дасан зохиоцох ёстой байдаг.

4 өдөр: Лхас bus0

Буудалдаа тогтсон ёсоор өглөөний цайгаа уугаад Лхас хотын Потала Ордон буюу Potala Palace руу авирна. /далайн түвшнээс дээш 3650 метр - ДТД/ Энд гарч ирсэн танд Лхас хотын үзэсгэлэнт сайхан дүр төрхийг харах боломж нээгдэх юм. Мөн өмнө нь амьдарч агсан Далай ламын бунхан болон цэцэгсээр чимэглэж, тохижуулсан ховор ариун дагшин газрыг бид үзэх болно. Дараа нь бид Жокан Сүм /Jokang Temple/ рүү аялана. Потала ордоноос алхаад хүрэх зайд бий. Орой буудалд амарна.

5 өдөр: Лхас-Гянцэ- Шигацэ  bus0

Өглөөний цайгаа уусны дараа Яамдрок нуур /Yamdrok Lake/ зогсоод цааш хөдөлнө. Төвөд улсдаа хамгийн алдартай, ариун гэгддэг гурван нуурын нэг юм. Номин ногоон өнгийг энэ нуур ирсэн жжлчдын харааг өөрийн эрхгүй булаадаг үзэсгэлэнт газар гэгддэг. Аялал цааш үргэлжилж Гяанцэ гэх газарт ирнэ. Пелкор сүм /Pelkor Monastery/-д зочилж, уран баримал, хөшөө, дурсгалын зүйлсийг үзэж сонирхоно. Орой нь Шигацэ гэх газарт хононо.

6 өдөр: Шигацэ – Тингри ромпу сүм bus0

Өглөөний цайны дараа Ташилумпо сүм /Tashilumpo Monastery/ буюу Төвөд улс дахь хамгийн эртний, томоохонд тооцогддог ховор газруудын нэг рүү хөдөлнө. Ирээдүйг зөгнөсөн Будда баримал буюу Буддагийн баримлууд дундаа хамгийн томд тооцогддог үнэт чулуу, сувд, оюу, шүр, хуваар урласан өвөрмөц баримлыг үзэх болно. Дараа нь бид Эверэст уулын бааз руу явна. 5200 метрийн өндөр. Ойролцоогоор 4 цаг орчим явж байж зорьсон газартаа хүрнэ.

 

7 өдөр: Шигацэ – ТингриШигацэ bus0

Эверэст ууланд нар мандахыг харсан бид аялалаа цааш үргэлжлүүлнэ. Ойролцоогоор 3 цаг орчим яваад бид Тингри /Shegar/ гэх газраар нэлээд муу замаар явна. Өдрийн хоолны дараа Шигацэ гэх газар луу явна. энэ шөнө та Шигацэ гэх газарт хононо.

 

8 өдөр: Шигацэ – Лхас  bus0

Лхас хот руу буцах замдаа /ойролцоогоор 400 км/ бид орчин тойрны зургийг авах боломжтой. Яарлун зангбу гол /Yarlung zangbu river/ бидний замд таарна. Жолоочдоо түр зогсохыг хэлж, орчноо сонирхох, зураг авах боломжтой. Бидний замд мөргөлч ард түмэн тааралдахыг ч үгүйсгэхгүй.

 

9-11 өдөр: Лхас -Бээжин-Улаанбаатар train0plane2

Лхас хот руу буцах замдаа /ойролцоогоор 400 км/ бид орчин тойрны зургийг авах боломжтой. Яарлун зангбу гол /Yarlung zangbu river/ бидний замд таарна. Жолоочдоо түр зогсохыг хэлж, орчноо сонирхох, зураг авах боломжтой. Бидний замд мөргөлч ард түмэн тааралдахыг ч үгүйсгэхгүй.

 

Чиглэл

Улаанбаатар - Бээжин - Лхас - Бээжин - Улаанбаатар

 

Гол үзэх зүйлүүд

• Потала ордон
• Яамдрок нуур
• Пелкор сүм
• Ташилумпо сүм
• "Эверест" жуулчны бааз

 

Аялалын үнэ

Хүний тоо

Үнэ / нэг хүнд

3-5 хүн 1880 тн

8-10 хүн
1630 тн

 

Үргэлжлэх хугацаа

11 өдөр/10 шөнө:

• 6 шөнө 3 одтой зочид буудалд
• 4 шөнө шөнийн галт тэргэнд

 

 Газрын зураг

 

 Аялалын үнэнд орсон

• Хөтөлбөрт орсон нислэгийн тийз,  болон
нисэх буудлын таксууд
• Газрын болон усан тээвэр
• Зочид буудлын 2 хүний  энгийн өрөөний зардал
• Хөтөлбөрт дурьдсан хоол
• Хөтөлбөрт дурьдсан үзвэр, үйлчилгээ
• Аялалын хөтөч
• Гадаадад зорчигч иргэдийн иж бүрэн даатгал
• Аялалын талаарх мэдээлэл

 

 Аялалын үнэнд ороогүй
• "Аялалын зардалд багтсан зүйлс"-ээс бусад зардал
• Хувийн хэрэгцээний зардал
• Зочид буудлын өрөөнд ганцаар орох хүний
нэмэлт зардал

 

Энэ аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр
бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн
өөрчлөлт, очих газар орны цаг агаарын болон
улс төрийн нөхцөл байдал, валютын ханш,
аялагчдын тусгай санал зэргээс шалтгаалж
хөтөлбөрт болон аялалын үнэд өөрчлөлт гарч
болно.  
Аялал гарахаас өмнө батлагдсан аялалын
хөтөлбөрийг эрхэм аялагч та дагаж мөрдөнө үү.

 

bal_sar_beach


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn