ВЬЕТНАМ

 

vietnam   Вьетнам , албан ёсоор Бүгд Найрамдах Нийгэм Журамт Вьетнам Улс нь Энэтхэг-Хятадын хойгийн зүүн хэсэгт оршино. Хойд талаараа Хятад, баруун хойд талаараа  Лаос, баруун өмнөд хэсгээрээ Камбож улсуудтай хиллэнэ. Вьетнам нь 85 сая гаруй хүн амтай. Вьетнамын Засгийн газар эх орныхоо экологийн цэвэр унаган төрх, соёлын өвийг хадгалах зорилгоор 30 Үндэсний хүрээлэн, 4 байгалийн үзэсгэлэнт газрыг ЮНЕСКО-н дэлхийн өвийн бүртгэлд хамруулжээ.

Дү хү болон Торгон дээрх зураг, шавар вааран урлал нь алдартай. Вьетнамд жил бүр зохиогддог баяр наадам нь Тед баяр буюу Цагаан сар, Хуан луут бүжиг, Луут завины наадам, бух ноцолдуулах Дү Сүн наадам, Заанчдын уралдааны Тай Гин зэрэг 30 гаруй арга хэмжээ зохиогддог байна. Мөнгөн тэмдэг нь Вьетнам Дон.

1 (USD)$ = 20.6 VND (Vietnamese Dong)

1 VND = 0.06 MNT (Монгол төгрөг)

 

 

Зүүн Өмнөд Хятадын тэнгис болон Азийн эх газрыг эмжин тогтсон Вьетнам орны хойд зүгт нь Эх газрын Хятад, цаст Гималайн нуруу сүндэрлэж, өмнө зүгт нь Индонезийн үзэсгэлэнт арлууд оршдог. Газар нутгийн хэмжээгээр Италиас арай том ба Герман улстай дүйцэхүйц юм. Нутгийн 40% нь өндөр уулс, 42% -г халуун орны ой шугуй эзэлнэ. Вьетнам нь халуун орны, сэрүүн бүсийн зэрэг олон янзын уур амьсгалтай ба ерөнхийд нь 2 улиралтай гэж тооцдог. 5-10 сар хүртэл борооны улирал үргэлжилж, 11-4 сар хүртэл хуурай улирал байдаг. Хойд нутагт дундажаар агаарын температур +27-34 хэм дулаан байдаг бол өмнөдөд жилийн турш +21-28 хэм байна.

          vietnam2     vietnam1

Нутгийн ард түмний амьдралаас урган гарсан соёл иргэншил, Хятад, Энэтхэг зэрэг хил залгаа орших орнуудын соёл холилдон ууссан зэрэг нь нийгэм соёлын нэгэн баялаг хэв шинжийг бий болгожээ. Орон нутгийн Чо дуурь, Чуан хо ардын дуу зэрэг нь уламжлалт урлагийн төрөл зүйлүүд бөгөөд Дү хү болон Торгон дээрх зураг, шавар вааран урлал нь алдартай. Вьетнамд жил бүр зохиогддог баяр наадам нь Тед баяр буюу Цагаан сар, Хуан луут бүжиг, Луут завины наадам, бух ноцолдуулах Дү Сүн наадам, Заанчдын уралдааны Тай Гин зэрэг 30 гаруй арга хэмжээ зохиогддог байна.

Вьетнам орныг зорих жуулчдын тоо сүүлийн 10 жилд тогтвортой өсч байна. 2006 оны байдлаар олон орны 3.56 сая жуулчдыг хүлээн авсан бөгөөд энэ нь 2005 онтой харьцуулахад 3,7%-р өсжээ. Вьетнамын Засгийн газар эх орныхоо экологийн цэвэр унаган төрх, соёлын өвийг хадгалах зорилгоор 30 Үндэсний хүрээлэн, 4 байгалийн үзэсгэлэнт газрыг ЮНЕСКО-н дэлхийн өвийн бүртгэлд хамруулжээ.

          vietnam0     vietnam3

 

           - ЕГИПЕТ                                              - САУДЫН АРАБ                           - ХЯТАД

           - ӨМНӨД СОЛОНГОС                           - СИНГАПУР                                 - ЭНЭТХЭГ

           - МАКАО                                               - ТАЙЛАНД                                  - ЯПОН

           - МАЛАЙЗ                                             - ХОНГКОНГ

Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn