Азийн Их Аян-20 өдөр

Зүүн Өмнөд Азийг “нээх”энэхүү аялалд хамрагдсанаар та 20 өдрийн адал явдлыг сэтгэл дүүрэн өнгөрөөх болно. Жил бүрийн 11 сард зохион байгуулагддаг учир нь намрын их ажлын дараах нэгэн хэсэг амсхийдэг үе, ажлын ачаалал их биш, хоёрдугаарт монголд цаг агаарын хувьд хүйтэн болж эхэлдэг. Харин зүүн азийн орнуудад заримых нь борооны улирал дуусж, температурын хувьд айхтар халуун биш бидэнд яг таарсан буюу +25+32С орчим байдаг.

Аялалын маршрутад эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Азийн бар хотуудын нэг болох Хонгконг, Дорнын Лас Вегас Макао, дэлхийн байгалийн 7 гайхмашгийн нэг Халон Бэй, Камбож улсын аялал жуулчлалын төв буюу Эртний орхигдсон хот алдарт Ангкор Ват зэрэг олон гайхалтай адал явдал таныг хүлээж байна. Мөн та үзэсгэлэнт далайн эрэг дээр цэвэр жимсний коктейл шимэнгээ наранд биеэ шарж, хүсвэл далай дээр шүхрээр бууж, мотоциклоор далайн мандал дээгүүр давхиж Азийн гайхамшгуудыг “нээх” аялалаа хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүлэх болно.


booking

Аялалын хөтөлбөр:

Өдөр1: Улаанбаатар – Хонг Конг  11 сарын 02   plane2

Улаанбаатараас Хонг Конгийн чиглэлд ниснэ. Хил, гааль нэвтэрсний дараа Хонг Конгийн Сенадо талбай (Senado square) хэмээх алдартай газраар зочилж, Үзэсгэлэн Яармагийн төвийг үзэж, "Пик Парк" (Peak Park) өндөрлөг дээрээс Дорнын сувд – Хонг Конг хотыг харна. Оддын төв гудамжаар аялахдаа Кун Фу-ийн их мастер Брус Ли-н хөшөө, Жэки Чан, Жэт Ли зэрэг алдарт дуучин, жүжигчдийн гарын хээ, Кино наадмын шагналын баримлыг сонирхоно. Орой нь, өдөр шөнийн алинд ч хараа булаан оршдог алдарт Викториа боомтын хоёр талаар орших 40 гаруй байгууламжийн оройгоос нэгэн зэрэг цацрах гэрлийн наадмыг шохоорхож, алсын Коулун хойгийг харах болно. Хөлөг онгоцоор аяласны дараа зочид буудалдаа ирж, алжаал тайлна. /өглөө, өдрийн хоол/

Өдөр 2 : Хонг Конг- Макао  11 сарын 03

Өглөөний  цайны  дараа  Гонконгоос "Дорнын Лас Вегас" хэмээн алдаршсан  Макао руу усан онгоцоор цаг гаруй  аялан  хүрч,  хил гааль нэвтэрсний дараа Макаогийн билэг тэмдэг болсон  "Гэгээн Полын сүм"-ийн хана, "Алтан Лянхуа" талбайгаар зугаална. Мөн дэлхийн хамгийн өндөр 10 цамхгийн тоонд багтах казиногийн хаан Макаогийн тэрбумтан Stanley Ho-гийн санаачилгаар бүтээгдсэн 338м өндөр "Макао цамхаг" дээр гарч 28 хавтгай дөрвөлжин км газар нутаг бүхий Макаог бүтнээр нь буюу  Колан, Тайпа хойгтой нь хамт мөн Хятадын өмнөд тэнгис, хил залгаа орших бүс нутаг Жухай, Гонконгийг  тольдон харах боломжтой. Дараа нь Макаогийн зугаа цэнгэлийн гайхамшигт цогцолбор болох Fisherman's wharf /Загасчны  завины зогсоол/-д зочилно. (Энэхүү цогцолбор нь өрнө дорнын хэв загвар бүхий  байшин барилгуудаас гадна олон төрлийн сонирхолтой газруудыг багтааснаараа дэлхийн олон орны жуулчдын очих дуртай газар болсон билээ. Оройн хоолны дараа Макаогийн хамгийн алдартай "Venetian Macau Casino" цогцолборт зочилж хүсвэл Казинод  азаа турших боломжтой. /өглөө, өдрийн хоол/

Өдөр 3 : Макао  11 сарын 04

Дорнын Лас Вегас болох Макаод өнгөрөөх чөлөөт өдөр. /өглөө, өдрийн хоол/

Өдөр 4 : Макао- Хонг Конг  11 сарын 05

Өглөөний цайны дараа Макаогоос Хонгконг руу усан онгоцоор цаг гаруй  аялан  хүрнэ. Энэ өдөр өөрийн сонирхсон зүйлийг хийх чөлөөт өдөр. /өглөө, өдрийн хоол/

Өдөр 5 : Хонг Конг-Гуанжоу  11 сарын 06

Өглөөний цай уусны дараа Гуанжоу хотын аялал эхэлнэ.
/өглөө, өдрийн хоол/

Өдөр 6 : Гуанжоу- Наннинг  train011 сарын 07

Хятадын өмнөд хилийн хот Наннинг руу 21:05 вагоноор явна. Энэ шөнө вагондоо хононо. /өглөө, өдрийн хоол/

Өдөр 7 : Наннинг- Ханой train0 11 сарын 08

Хятадын нэгэн өвөрмөц хотод ирсэн аялагч та баруун өмнөд мужийн ногоон хот хэмээх нэрээрээ алдартай Наннинг хотод өнжөөд оройн 18:45 вагоноор Ханой руу хөдлөөд маргааш өглөөний 04 цаг 45 минута ирнэ. Энэ хооронд аялагч та алжаал ядаргаагаа тайлахын тулд бүтэн биеийн, хөл гарын иллэг хийлгэж, худалдаа наймай хийх боломжтой. Өглөөний цайны дараагаар Ханой хотын аялал эхэлнэ. Ханой хотын төв талбайгаар явж, Вьетнамын үндэсний баатар Хошимины Бунхан болон амьдралынхаа сүүлийн жилүүдэд амьдарч байсан байр, Ерөнхийлөгчийн ордон зэргийг харна. Мөн дэлхийд Вьетнамын нэрийн хуудас нь болсон 1000 гаруй жилийн түүхтэй, усан дээрх 1,25 м диаметртэй ганц чулуун багана дээр барьсан "Чуа Мот Кот" хэмээх буддын сүмд зочилно.
Өдрийн хоолны дараа Ханой хотын төв цэгт байрлах "Хоан Кием" буюу "Сэлэмт нуур"-нд очиж, энэ нууранд орших "Яст мэлхийн суврага" үзэж түүний тухай сонирхолтой домгийг сонсон дурсгалын зургаа татуулна. /өглөө, өдрийн хоол/

Өдөр 8 : Ханой-Ха Лон Бэй   bus011 сарын 09

Вьетнам Улсын нийслэл Ханой хотоос дэлхийн байгалийн долоон гайхамшгийн нэгд тооцогдох болсон үзэсгэлэнт Халун булан руу автобусаар хөдөлнө. Халун булан нь Ханойгоос зүүн хойш 170 км зайд орших аялал жуулчлалын онцгой бүс юм. Тусгай зориулалтын аялалын хөлөг онгоцоор "ЮНЕСКО"-оос дэлхийн өвд албан ёсоор бүртгэсэн байгалийн санаанд оромгүй гоёмсог бүтээл болсон том жижиг 1969 ширхэг хадан цохио бүхий арлуудаас бүрдэх алдарт "Халунг" булангаар 4 цаг гаруй аялана. Ингэж аялахдаа та хөлөг онгоцон дээрээ далайн хоол (seafood) зооглоно. Газар дээрх ба усан доорх био ертөнцийн хослол болсон "Халунг" булан нь 1500 орчим хавтгай дөрвөлжин км нутгийг эзэлдэг. "Халунг"-гэдэг үг нь « луу далайд бууж заларсан газар» гэсэн утгаар орчуулагддаг   /өглөө, өдрийн хоол/

Өдөр 9 :Ханой-На Транг  11 сарын 10

Өмнөд Хятөдын тэнгист  усан онгоцоор аялах Далайн  аялалын өдөр. Үүнд: Далайн эрэг дээр болон Усан онгоцон дээрх сонирхолтой хөтөлбөрүүд багтсан бөгөөд Далайн хоол зооглоно. 
/өглөө, өдрийн хоол/

Өдөр 10 : На Транг  11 сарын 11

Далайн эрэг дээр чөлөөт цагаа өнгөрөөх амралтын чөлөөт өдөр. /өглөө, өдрийн хоол/

Өдөр 11 : На Транг-Хо Ши Мин train0  11 сарын12

22:08 SE3 Оройн вагоноор ХоШи Минь явна.  

Сайгон буюу ХоШи Минь хотод өглөө ирнэ 05:00. Хо Ши Мин нь Вьетнам улсын хамгийн том хот юм. Хүн ам нь 7,145,300 (2009). Вьетнамын дайн нь 1959 оноос 1975 хүртэл үргэлжилсэн дайн юм. Коммунист эвcлээр дэмжүүлсэн Хойд Вьетнам, АНУ болон Зүүн Өмнөд Азийн Гэрээний Байгууллагын гишүүн орнуудаар дэмжүүлсэн Өмнөд Вьетнамын талууд байлдсан. Эцэстээ 1975 оны 4 сард Хойд Вьетнамын тал Сайгоныг эзэлж, АНУ дотоодын хүчтэй эсэргүүцлийн улмаас цэргээ татсанаар дайн дуусаж, Хойд ба Өмнөд Вьетнам улсууд дараагийн жил нь нэгдсэн билээ. /өглөө, өдрийн хоол/

Өдөр 12 : Хо Ши Мин- Пном Пень bus0 11 сарын 13

Өглөөний 6 цагт Камбоджийн нийслэл Пномпень явна. Пол Потын музей үзэх боломжтой. Камбож XI-XIV зуунд Энэтхэг-Хятадын хойгийн ихэнх хэсгийг захирч байсан хинду болон буддын шашинт хүчирхэг Кхмерийн Эзэнт Улсыг залгамжлагч улс.

Камбожийн хүн амын ихэнх кхмерийн гаралтай буддын шашинтнууд боловч лалын шашинт чам угсаатнууд олон тоотой байдаг. Түүнчлэн хятад, вьетнам угсаатнууд байдгаас гадна уулын амьтан шүтлэгт овгууд бий. Эдийн засгийн гол салбар нь оёдол, аялал жуулчлал, барилгын салбар юм. /өглөө, өдрийн хоол/

Өдөр 13-14 : Пном Пень- Сиам риап (Ангкор ват) bus0 11 сарын 14-15

Энэ нь Ангкорчуудын соёл иргэншлийн өлгий нутаг ба жуулчдын сэтгэлийг татах соёлын өв элбэгтэй. Ангкор нь МЭ IX зуунаас XV зууны хооронд цэцэглэн хөгжиж байсан Кхмерийн Эзэнт Улсын төв юм. Ангкор гэх үг нь Санкрит хэлний нагара буюу хот гэсэн нэрнээс гаралтай. Ангкорын үе МЭ 802 оны орчим өөрийгөө “Ертөнцийн эзэн хаан” буюу “Бурхан хаан” өргөмжлөсөн Кхмер Хинду хаан Жаяаварман II эхэлж, МЭ 1402 онд халдан довтлогч Тайчуудад эзлэгдэн тоногдсноор төгсдөг. Тайчуудын довтолгооны улмаас Ангкорын хүн ам өмнө зүг нүүж, Пномпеньд очжээ.
Ангкорын туурь нь ширэнгэ ой болон тариалангийн талбайгаар хүрээлэгдэн оршдог. Тариалангийн талбай дундах Ангкор Ват цогцолбор сүм нь дэлхийн хамгийн том шашны байгууламж гэгддэг. Ангкор Ватаас гадна өөр олон тооны сүмүүдийг сэргээн засварлаж байгаа бөгөөд Кхмерийн уран барилгын хэв маягийн онцлогийг бүрэн илэрхийлдэг. /өглөө, өдрийн хоол/

Өдөр 15 : Ангкор ват-Бангкок train0 11 сарын 16

Өглөөний цайгаа уугаад буудлаа хүлээлгэж өгнө. Ингээд Анкор Ват хотоос Тайланд улсын нийслэл Бангкок хотыг чиглэн галт тэргээр зорчино. Камбожийн Пойпет хилээр гарч, Тайландын Араняа хил нэвтэрсний дараа галт тэргэнд 13:55 цагт сууна. Бангкок хотод 20 цагт ирнэ. /өглөө, өдрийн хоол/

Өдөр 16 : Бангкок 11 сарын17

Тайландын нийслэл Бангкок хотыг чимэглэн урсах Чао праяа /Chao phraya/ мөрнөөр хөлөг онгоцоор аялаж, усан дээр амьдардаг ард иргэдийн амьдрал, зан үйлтэй танилцана.     Мөн Тайландын онц гаралт үндэсний үйлдвэрлэл болох Эрдэнэсийн чулууны дэлгүүрээр орж худалдаа хийнэ. Оройн хоолыг 76, 77 давхарт байрлах Бэйёок Скай /Baiyoke Sky/ ресторанд идэнгээ Бангкок хотыг бүхэлд нь харна. Оройн хоолны дараа шөнийн захаар явж, худалдаа наймаа хийх боломжтой. Дараа нь буудалдаа ирж амарна. /өглөө, өдрийн хоол/

Өдөр 17 : Бангкок-Пукет  plane2  11 сарын 18

Өглөөний цайны дараа Бангкокын нисэх онгоцны буудал руу явна. Пукет арлыг зорин ниснэ. Пукет арал нь Тайланд Улсын баруун урд  байрладаг ба Энэтхэгийн далайн Андаманы тэнгисээр хүрээлэгдэнэ. Энэ арал нь Тайландын Пукет муж бөгөөд газар нутгийн хэмжээгээр Сингапуртай адилхан. Пукет арал нь Энэтхэг, Хятадыг холбосон худалдааны гол замд оршдог тул та худалдаа наймаа хийх боломжтой. Пукет нь Тайланд Улсын аялал жуулчлалын гол төв тул аялагч танд энэ хотыг зориулж байна. Энэ арал хойноос урагш 50 шахам км, баруунаас зүүн тийш ойролцоогоор 21 км сунаж тогтсон. Амралт сувиллын газрууд арлынхаа баруун ба зүүн эргээр гол төлөв байрлана. Та арал дээр алжаал ядаргаагаа тайлж, амрах бүрэн боломжтой. /өглөө, өдрийн хоол/

Өдөр 18 : Пукет  11 сарын 19

Пүкет арал нь Тайланд Улсын баруун урд  байрлах ба Энэтхэгийн далайн Андаманы тэнгисээр хүрээлэгдэнэ.Арал нь Тайландын Пукет муж бөгөөд газар нутгийн хэмжээгээр Сингапуртай адилхан.Энэ арал нь Энэтхэг, Хятадын холбосон худалдааны гол замд оршдог.Пукет нь Тайланд Улсын аялал жуулчлалын гол төв мөн.Арал нь хойноос урагш 50 шахам км, баруунаас зүүн тийш ойролцоогоор 21 км байна. Амралт сувилалын газрууд арлынхаа баруун ба зүүн эргээр гол төлөв байрлана. 
/өглөө, өдрийн хоол/

Өдөр 19 : Пукет  11 сарын 20

Пукетэт 11 сараас 04 сар хүртэл хуурай, нартай байдаг. 1980 оноос арлын баруун эргээр элсний наран шарлагын газрууд, аялал жуулчлалын төвүүдийг (Patong,Karon, Kata г.м) олноор байгуулсан. Пүкет арал нь  өвөрмөц сонин байгальтай бөгөөд  хачин содон тогтоц бүхий далайн ёроолоос урган гарсан сүрлэг хад  асга,агуй , далайн ус, давалгаа, уян зөөлөн салхи зэрэг нь энд ирсэн жуулчдын сонирхолыг ихээр татдаг ажээ. /өглөө, өдрийн хоол/

Өдөр 20 : Пукет-Хонгконг-Улаанбаатар plane2 plane2  11 сарын 21

Пукет арлаас Хонг Конг хотоор дамжин Улаанбаатар хотыг зорин нисэх болно. Ингээд Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудалд бууснаар таны дурсамж дүүрэн сайхан аялал өндөрлөх болно. /өглөө, өдрийн хоол/

 

Чиглэл
Улаанбаатар, Хонг Конг, Макао, Гуанжоу, Наннинг,
Ханой, Халун булан, Ханой, Сиам Риап, Анкор ват,
Бангкок, Пукет, Бангкок, Хонг Конг, Улаанбаатар


Гол үзэх зүйлүүд
• Хонг Конгийн Викториа боомт, Пик Парк, Оддын төв
гудамж
• Диснейлэндын гайхамшигт ертөнц
• Макао өдрийн аялал, казино
• Пукет далайн эрэг
• Алдарт Анкор Ват
• Азийн хөгжлийн хот Бангкок
• Хааны ордон
Аялалын үнэ

Group size

Price / Per Person

3-5 хүн
8 хүн 1900 тн
10 хүн

 

Үргэлжлэх хугацаа

20 өдөр/19 шөнө:

• 17 шөнө 3 одтой зочид буудалд
• 2 шөнө унтлаганы автобус, шөнийн галт тэрэг

 

 Газрын зураг

 

 Аялалын үнэнд орсон
• Хөтөлбөрт орсон нислэгийн тийз,  болон
нисэх буудлын таксууд
• Газрын болон усан тээвэр
• Зочид буудлын 2 хүний  энгийн өрөөний зардал
• Хөтөлбөрт дурьдсан хоол
• Хөтөлбөрт дурьдсан үзвэр, үйлчилгээ
• Аялалын хөтөч
• Аялалын талаарх мэдээлэл
 Аялалын үнэнд ороогүй
• "Аялалын зардалд багтсан зүйлс"-ээс бусад зардал
• Хувийн хэрэгцээний зардал
•Гадаадад зорчигч иргэдийн иж бүрэн даатгал
• Зочид буудлын өрөөнд ганцаар орох хүний
нэмэлт зардал

 

hongkokng

angkor

hongkokng_street

beach

 


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn