Дэлхийн соёлын өвүүдтэй танилцах Фото аялал -2013

  

Монголын гэрэл зурагчдаас бүрдсэн “БНХАУ-ын Сычуан, Шанси муж дахь Дэлхийн соёлын өвүүдтэй танилцах Фото аялал -2013” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.Уг аялал нь энэ оны 4 сарын 6-с 14-ний өдрүүдэд нийт 9 өдрийн туршид үргэлжилж, гэрэл зургийн хоббигээр нэгдсэн аялагчид маань бие биентэйгээ танилцаж, өөр хоорондоо туршилга, санаа бодлоо солилцож, бие биенээсээ суралцсан дурсамж арвин, уран бүтээлийн ганзага дүүрэн сайхан аялал боллоо.

          terracotta   terracotta5   

          terracotta1   terracotta4   

Сычуан мужийн нийслэл Чендү хотын хүн зон, амьдралын хэв маягтай ойроос танилцаж, Дэлхийн 10 Том Буддагийн нэг болох Лө Шан Буддагийн хөшөөг дурандаа буулгаж, Мин /Min River/, Чин И / Qingyi River/, Даду /Dadu River/, үзэсгэлэнт сайхан гурван голын бэлчирт очиж үзлээ. Түүнчлэн алдарт Эмэй /Emei Mount/ уулын орой дээрх Алтан Оргил зочид буудалд байрлангаа, өглөөний наран мандахыг харж, үзэсгэлэнт байгалийн өвөрмөц тогтолцоо,  Эмэй уулын Дөрвөн Гайхамшигтай танилцаж сонин сайхан дүрслэлүүдээр гэрэл зургийн сангаа баяжуулсандаа баяртай байлаа.

Мөн дэлхийд цорын ганц өвсөн тэжээлт төрөл болох Панда буюу хулсны баавгайг өсгөж, үржүүлж, хайрлан хамгаалж байдаг төвөөр зочиллоо. Нэн ховордож буй амьтны зургийг ойроос авах нь зурагчдын хувьд олдошгүй ховор завшаан болж чадсан юм.

Шанси мужийн Шиан хотыг дэлхийд алдартай болгосон Терракоттын цогтой арми / Terracotta Army/-н олдворуудтай малтлага хийсэн талбай дээр нь танилцаж, олдворыг олж илрүүлсэн “эзэн”-тэй уулзаж, түүхт олдворын зургуудыг авсан юм. Мусалман шашинтан амьдардаг Хуи ястнуудын хорооллоор алхаж, тэдний тарьж ургуулсан халуун орныг санагдуулам гайхалтай цэцэгт хүрээлэнгээр нь зочилж, олон сайхан цэцэгс, ургамлын зургийг дурандаа буулгах таатай сайхан боломжуудыг олгосон аялал байлаа.

          terracotta6   terracotta3

Гэрэл зурагчид болон сонирхогч та бүхний хүсэлтээр энэхүү аялал дахин явагдах бүрэн боломжтой бөгөөд бидний зохион байгуулах дараагийн шинэ, давтагдашгүй, адал явдлаар дүүрэн ФОТО АЯЛАЛ-уудын эзэн болохыг УРЬЖ БАЙНА.

БУСАД МЭДЭЭ >>

Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn